gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол, Казакстаны худалдаа 76 сая доллар болж, 117 хувиар нэмэгджээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-10-28
17
Twitter logo

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-нд манай улсад төрийн айлчилж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2024.10.28/ МҮХАҮТ-ын их танхимд "Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хоёр улсын бизнес эрхлэгчдийн худалдаа, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх яриа хэлэлцээрүүд хийжээ.

Монгол, Казакстан  хоорондын худалдааны нийт эргэлт 2019 онд 35.3 сая доллар байсан.

Мөн хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Казахстаны талаас хөдөө аж ахуй, хүнс, гадаад худалдаа, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбарын 10 гаруй компани бизнесийн олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр манай ААН-үүдтэй В2В уулзалт зохион байгуулахаар иржээ.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа өсөж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Монгол, Казакстан  хоорондын худалдааны нийт эргэлт 2019 онд 35.3 сая доллар байсан бол 2023 онд 76.7 сая доллар болж 117 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Энэ нь бидний стратегийн түншлэлийн үр дүн бөгөөд ирээдүйд илүү их амжилт гаргах боломжийг олгож байна.

Цаашид МҮХАҮТ-ын зүгээс эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, худалдааны тэнцлийг хангах, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллах болно.

Монгол-Казахстан хоорондын логистикийн боломжуудыг нээх нь хоёр улсын эдийн засагт үр ашигтай. Монгол, Казахстан хоорондын тээвэрлэлтийн шинэ маршрутуудыг бий болгох нь хоёр улсын географийн байрлал болон авто, төмөр замын сүлжээг ашиглан богино хугацаанд тээвэрлэх боломжтой. Логистикийн төвүүдийг байгуулснаар бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд хадгалах, ялгах, тээвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ” гэлээ.

Хоёр орны бизнесийн харилцаа нь арвин их боломжийг агуулдаг. Энэ хуралдаанаар түүнийггүнзгийрүүлж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна.

Анхдугаар хуралдааныг нээж Казахстаны Цахим хөгжлийн сайд Мадиев Ж. Х “Бид цахим засаглалаараа дэлхийд 24-р байр эзэлдэг. Бид Төв Азийн хамгийн том техникийн төв “Astana Hub” байгуулсан. Энд бүх төрлийн бүтээгдэхүүний өргөн хүрээний үйлчилгээ үзүүлдэг. 436 орны компаниудын 1500 гаруй байнгын оролцогч байна. Гол зорилго нь бизнес эрхлэгч, стартапуудын технологийн, Төв Азийн зах зээлд оруулах юм.

Монголд өөрсдийн туршлагаа судлуулж, IT, цахим технологийг хөгжүүлэхэд нь хамтарч ажиллаж болно. Монголын стартапуудыг дээрх системд оруулж, сургалтад хамруулахыг хүсэж байна. Хоёр улсын зах зээлийн онцлогийг илүү ойлгож, инновац, технологи нэвтрүүлэх боломж бий” гэв.

Мөн Казахстаны Гадаад худалдааны танхимын дарга Каримсаков М. Р. Казахстаны Ерөнхийлөгч Монголд айлчлах үеэр хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа нь манай хоёр орны эдийн засгийг хөгжүүлэх том боломж нээгдэж байгааг онцлоод “Казахстаны үндэсний танхим аж ахуй нэгжүүдийн эрхийг төрийн байгуулага, олон улсын байгууллага болон гадаадад төлөөлж, хамгаалдаг.

Бид гадаадын хөрөнгө оруулалт, нээлттэй хаалганы бодлого баримталж, татварын тогтвортой, урьдчилан таамаглахуйц тогтолцоог хангаж, шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, бизнесийн шударга орчин бүрдүүлж байна.

Бид Казахстаны Засгийн газартай хамтран гадаад хөрөнгө оруулалтыг татах, тэдэнтэй харилцах зорилгоор Үндэсний цахим хөрөнгө оруулалтын платформ боловсруулсан. Энэ нь аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийг хөгжүүлэх, гадаад түншүүдээ олоход тусалдаг.

Энэ оны есдүгээр сарын 13-нд Казахстан Монголын бизнесийн зөвлөлийг цахим хэлбэрээр байгуулсан нь манай хоёр орны харилцааны чухал үе шат болсон юм. Хоёр орны бизнес эрхлэгчид харилцан ажиллах боломжийг нээж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг албан ёсных болгосон” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан