-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна-
Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой билээ.
Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талаас:
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,
- Сангийн сайд Б.Жавхлан,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа
- Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар
Францын талаас:
- Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн
- "Орано" группын гүйцэтгэх захирал Никола Маэс
- Бадрах энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк нар байв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
УРАНЫ ТӨСЛӨӨС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ ӨГӨӨЖ
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц, гэрээнд тусгасан онцлог нөхцөлүүдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцуулав. Уг төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаар ЭНД дарж танилцаарай.
САУДЫН АРАБ УУЛ УУРХАЙН ЦАХИУРЫН ХӨНДИЙ БОЛОХОО ЗАРЛАВ
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том хурал Саудын Арабын нийслэл Рияд хотод болов. Ирээдүйн эрдэс баялгийн хурлын эхэнд танхимд байрлуулсан том дэлгэц дээр бүхнийг бүтээсэн, агуу Аллах бурханд талархаж, залбирсны дараа төрийн дуулал эгшиглүүлж, хурал эхлэв. Тус хурлыг GoGo.mn сайтын сэтгүүлч Б.Эрдэнэчимэг сурвалжилсан бөгөөд дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.
ЖАГСАЖ БУЙ ИРГЭД: ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААДАА ХАРАМСАЖ БАЙНА
Эрх чөлөөний эвслээс зохион байгуулж буй Засгийн газрыг огцруулах жагсаал Төв талбайд үргэлжилж байна.
Жагсаалын эхний өдөр иргэд төв замыг хааж, Төрийн ордны шат руу гарав. Тухайн өдрийн орой жагсагчид Их тэнгэрийн ам руу очин Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлэв.
Харин өчигдөр иргэд Их Тэнгэрийн амны замыг хааж, шаардлага тавиад байлаа. Өнөөдөр буюу гурав дахь өдрийн жагсаалыг сурвалжлахаар бид Төв талбайг зориход жагсагчдын тоо цөөрсөн байгаа нь харагдав. Тэд юу хэлэв.
НИЙГМИЙН СҮЛЖЭЭГ ЦОЧРООСОН ХҮЧИРХИЙЛЛИЙН "ХЭРГИЙН ЭЗЭН"
Цагдаагийн байгууллагад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
"ЗӨВХӨН МОНГОЛООС ИРҮҮЛСЭН 179 СОРЬЦООС ШИНЭ МУТАЦ ИЛЭРСЭН ГЭЖ СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛД БИЧЖЭЭ"
“Агаарын бохирдол хавдар үүсгэгч болох нь” сэдвээр Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг илтгэл танилцууллаа. Түүний илтгэлээс онцолбол:
- Монгол Улс хавдрын нийт өвчлөлөөрөө дэлхийд 52 дугаарт, харин хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
- Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хавдар их. Харин дэлхийд хөх, бүдүүн, шулуун гэдэс, уушги, элэг ходоодны хавдар түгээмэл.
- Агаарын бохирдол амьсгалын замын гол эрхтэн болох уушгины хавдар үүсгэдэг гэдэг нь хөдөлшгүй тогтоогдсон.
- 2004-2023 оны хугацаан дахь уушгины хавдрын өвчлөлийг харвал аажим, тогтвортой нэмэгдсэн байдал ажиглагдаж байгаа.
- Уушгины хавдрыг үүсгэдэг олон хүчин зүйл байдаг. Хамгийн гол нөлөөлөл нь тамхидалт. Өөр нэг эрсдэлт хүчин зүйл нь агаарын бохирдол. Агаарын бохирдол уушгины хавдар үүсгэж байгаа гэх Монгол Улсад хийсэн судалгаа алга.
ЧИКАГО ДАХЬ МОНГОЛЧУУД С.ЭРДЭНИЙГ ДЭД КОНСУЛААР ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЛЭВ
Ардчилсан Намын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух консулаар томилсон.
Энэ шийдвэрийг тус хот орчим дахь монголчууд эсэргүүцэн, дэмжихгүй хэмээн цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТУРК УЛСАД АЙЛЧЛАВ
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа айлчилж байгаа юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
ИЗРАИЛ, ХАМАСЫН ТАЛУУД ГАЗЫН ЗУРВАСТ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ
Израил болон Хамасын тал 15 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар гал зогсоох тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ ням гаргаас хэрэгжиж эхэлнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдээллээр хэлэлцээр гурван үе шаттай хэрэгжих аж. Эхний шат нь зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Израилын цэргүүдийг Газын зурвасаас гаргаж, барьцааны хүмүүсийг суллах юм.