“УБ-Сонгдо” эмнэлэг Шанхай хот дахь “Borderless Healthcare group”-тэй хамтран алсаас эмчтэй холбогдон эрүүл мэндийн тусламж авах үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ. Иргэд “borderless.clinic” аппликэйшнийг гар утас, таблет, компьютер, телевиздээ татсанаар үүлэн технологийн тусламжтайгаар тус эмнэлгийн эмч нар болон энэ сүлжээнд нэгдсэн БНХАУ, Австрали, БНСУ, Япон, Сингапур зэрэг гаднын орны доктор, профессоруудтай онлайнаар холбогдон мэдээлэл солилцож, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө авах боломжтой юм.
Коронавирусийн цар тахлын улмаас ДЭМБ болон улс орнууд иргэдээ аль болох эмнэлэг рүү очихгүй, гэртээ байхыг зөвлөж буй энэ үед технологийн дэвшлийг ашиглан эмчтэйгээ зайнаас холбогдон эрүүл мэндийн тусламжийг цаг тухайд нь авах боломж монголчууд бидэнд ч нээгдэж байна.
"“УБ-Сонгдо" эмнэлэг үйл ажиллагаандаа технологийн давуу талыг нэвтрүүлж ажилладаг. Манай эмнэлгийн мэдээллийн санд 500 мянган иргэний давтагдсан тоогоор үзлэг, шинжилгээний 3 сая гаруй дата мэдээлэл хадгалагдаж байна. Энэ датандаа тулгуурлан үйлчлүүлэгчдэд зөвлөгөө, эмчилгээ оношилгоог хийдэг.
Бид 2017 онд бид IBM компанийн Watson Оncology буюу хиймэл оюун ухаанд суурилсан технологийг нэвтрүүлсэн. Энэ бол эмчилгээ, шинжилгээ хийж, өвчтөний оношоос шалтгаалан ямар эмчилгээ хийхэд хамгийн сайн үр дүнтэй, эдгэрэх магадлал өндөр гэдгийг хувиар нь нарийвчлан гаргах хиймэл оюун ухаанд суурилсан платформыг нэвтрүүлсэн.
2020 онд цар тахлын үед ч эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй авах технологийг нэвтрүүллээ. Иргэд гэр, ажлаасаа гаралгүй “borderless.clinic” аппликэйшнийг ашиглан эмчтэй холбогдож, өөрт илэрсэн шинж тэмдгийг хэлэхэд эмч үзэж дүгнэлт хийх боломжтой. Эмч үзээд шаардлагатай шинжилгээ, оношилгоог гэрт нь очиж авна. Компьютер томограф /СТ/, MRI зэрэг том тоног төхөөрөмж шаардлагатай оношилгооноос бусад үйлчилгээг гэрт нь очиж үзүүлэх боломжтой.
Ухаалаг утас, цаг нь хэрэглэгчийн эрүүл мэндийн мэдээллийг цуглуулдаг болсон. Бид энэ дата мэдээллийг цуглуулан тухайн өвчтөний эрүүл мэндэд хяналт тавих, тэр мэдээлэлдээ тулгуурлан зөвлөмж өгөх үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж тус эмнэлгийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхтуяа ярилаа.
Тухайлбал, Ханиад хүрсэн хүн бол “borderless.clinic” аппликэйшнийг нээж, эмчээ сонгож, урьдчилан цаг авна. Товлосон цагаасаа өмнө төлбөрөө онлайнаар төлснөөр тусламж авах эрх нээгдэх юм. Ямар нэг шинжилгээ хийлгэсэн бол шинжилгээний хариу гарахад эмчтэйгээ дахин холбогдож, эмчилгээ зөвлөгөө авч болно. “УБ-Сонгдо” эмнэлгийн эмнэлгийн эмчид үзүүлэх бол төлбөр нь 25-50 мянган төгрөг, гаднын орнуудын доктор, профессоруудын үзлэг дунджаар 50-200 ам.доллар байх юм.
Алсын зайнаас эмчтэй холбогдон тусламж зөвлөгөө авах цахим үйлчилгээ дэлхий нийтээр тэр дундаа Азийн орнуудад хурдтай хөгжиж байна.
Биднийг очиход УБ-Сонго эмнэлгийн үйлчлүүлэгч Н Австрали улсын профессортой онлайнаар холбогдон, шинжилгээний хариу, дүрс оношилгооны зурагт үндэслэн зөвлөгөө авч байв.
Borderless Healthcare group-ийг үүсгэн байгуулагч Wei Siang Yu онлайнаар холбогдон энэ сүлжээний давуу боломжуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, BHG олон улсын эмч нарын сүлжээнд Монголоос “УБ-Сонгдо” эмнэлэг амжилттай холбогдлоо. Энэ үйлчилгээг иргэд гэр, албан газар, хөдөө орон нутагт буй уул уурхайн кэмп, үйлдвэр аж ахуйн газраасаа шууд авах боломжтой. Гадаадын доктор, профессоруудад үзүүлэх иргэдэд туслах олон улсын орчуулагч бүхий ”Video call center”-тэй. Монголчууд орчуулагчаар дамжуулан гадаадын эмч нараас зөвлөгөө авах боломжтой.
Монголчууд эрүүл мэндийн тусламж авахаар гадаад руу олноор явдаг. BHG-гийн сүлжээнд нэгдсэн иргэд гадаад руу эмчилгээнд явах бол “УБ-Сонгдо” эмнэлгээр дамжуулан гадаадад үзүүлэх эмнэлгээ сонгож, эмчтэйгээ холбогдож, эрүүл мэндийн мэдээллээ урьдчилан танилцуулж, ирэхээсээ өмнө юу анхаарахыг мэдэх боломжтой. Мөн гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдийн эмч “УБ-Сонгдо” эмнэлгийн эмчтэй холбогдож тухайн иргэний эрүүл мэндийн байдал, цаашид анхаарах зүйл, ямар хугацааны дахин үзүүлж, эрүүл мэндээ хянуулах шаардлагатай зэрэг өвчтөний талаарх мэдээллийг эмч нар хоорондоо холбогдон солилцох давуу талуудтай. Зөвхөн өвчтөнүүдэд тусламж үзүүлээд зогсохгүй “УБ-Сонгдо” эмнэлгийн эмч нар гадаадын эмч нартай холбогдон туршлага, мэдээллээ солилцох зэргээр ашиглах болох технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн үйлчилгээ хэмээн танилцуулсан юм.