Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын 3.4 сая иргэнд эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарснаас хойш 132 мянган иргэн нас баржээ. Нас барсан иргэдийн хувьцааны ногдол ашгийг хэрхэх талаар ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу өнөөдөр /2026.04.29/ сэтгүүлчдийн асуултад хариулав.
Н.Цэрэнсамбуу, 1072 хувьцааг иргэн бүрд тарааснаас хойш нас барсан хувьцаа эзэмшигч иргэдэд оногдох ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд хадгалагдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад орсон иргэдэд олгох ногдол ашиг нь аль хэдийнэ хуваарилагдсан. 2019 оноос хойш өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа ногдол ашиг хуваарилсан. Тэгэхээр нас барсан иргэдэд оногдох ногдол ашиг 66 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан. Энэ ногдол ашгийг Иргэний хуульд заасны дагуу хамаарал бүхий гэр бүл, үр хүүхдэд нь олгоно гэв.
Засгийн газрын өнөөдрийн /2026.04.29/ хураллаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Тус тогтоолоор 2025 оны 12-р сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ.
Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт тохируулгын ажлыг хийж, бэлэн болгожээ. Оролцогч байгууллагуудын харилцан мэдээлэл солилцож, бүрдүүлэх, иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ тогтоолыг 2026 оны зургадугаар сарын 01-нээс дагаж мөрдөнө.
Мөн уг тогтоол нь "Эрдэнэс Тавантолгой" компанийг 2026 онд багтаан нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангах нөхцөл болж байна.
Өнөөдрийн байдлаар тус компанийн гаргасан 12.0 тэрбум ширхэг хувьцааны 8.8 тэрбум ширхэг буюу 73.50 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс Монгол" ХХК, 7.1 сая ширхэг буюу 0.06 хувийг үндэсний 488 аж ахуйн нэгжүүд. 3.1 тэрбум ширхэг буюу 26.44 хувийг Монгол Улсын 3,408,021 иргэн эзэмшиж байна.