УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өчигдөр Бага хурлыг орхин гарахаасаа өмнө дараах хариултыг өгчээ.
-Бага хурал намын Их хурлын чөлөөт цагт орлодог. Намын дүрэмд "Намын даргын орон гарвал Бага хуралд оролцсон нийт гишүүдийн 2/3-ын саналаар намын даргыг сонгоно гэж заасан. Ингэж намын даргыг босгыг өндөрсгөсөн юм. Гэтэл аль ч нэр дэвшигч энэ босгыг даваагүй.
Намын их хурлаар 50+1 хувийн саналаар намын даргыг сонгоно. Дүрэмд маргаан гарсан тул маргааш дахин хуралдах байх. Бага хурал намын даргын асуудлыг эрх зүйн хувьд шийдэх боломжгүй. Учир нь өмнөх дарга Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөөгүй. УЗ хуралдан, хуульчидтайгаа ажиллах байх. Дээд шүүхэд бүртгүүлэхийн тулд ямар нэг хуулийн зөрчилгүй байх ёстой. Амьдрал баян тул нарийн зохицуулалтгүй нь харагдлаа.
Удирдлагын өрсөлдөөн болох нь байдаг л зүйл. Нам эв нэгдэлтэй, нэг үнэт зүйлтэй хэвээр байгаа. Нам хуваагдаагүй. Олон даргын, олон санал хураалтын ард бид гарсан. Нэг талдаа шийдсээр ирсэн. Эрх зүйн маргаан гарахгүй байх нь л чухал. Би энэ намд 30 жил боллоо" гэв.
-Таныг дарга нарын хооронд хов зөөсөн гэсэн.
-Тийм дэмий юм яриад яах вэ гэжээ.
МАН-ын Хуулийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн, хуульч Г.Төгөлдөр "Тооллогын комисс бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн гэв.
Монгол ардчилсан улс тул хоёр нэр дэвшигчид ижил тэнцүү боломж, эрх олгох ёстой.
Гэтэл Тооллогын комисс хоёр нэр дэвшигч 2/3-ын саналыг аваагүй гээд нэгийг нь сугалан авч, дахин санал хураалгалаа.
Д.Амарбаясгалан дарга илүү өндөр санал авсан гээд "Тийм, үгүй" гэсэн томьёоллоор, өрсөлдөгчгүйгээр санал асуулга явуулав.
Ингэж хүчээр түрэмгийлж болохгүй, нэг нэр дэвшигчид давуу эрх олголоо, энэ нь буруу гэдгийг би хурлын үеэр хэлсэн. Монгол Улсын аль ч байгууллагаас гаргасан журам хуульд нийцсэн байх ёстой. Тооллогын комиссын журам Намын тухай хуультай зөрчилдлөө" гэв.