gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үг авсан төсөв

Бизнес
2025-09-17
17
Twitter logo
17
Twitter logo
Бизнес
2025-09-17
Үг авсан төсөв

Төрийн оролцоог хумилаа

Монголын эдийн засгийн бараг тэн хагасыг төсөв бүрдүүлж байсан үе бий. Нэг хоёрхон жилийн өмнө дөө. 2024 онд төсвийн зардал ДНБ-ий 38 хувьтай тэнцэж байлаа. Манай эдийн засгийн 40 орчим хувь нь төсвөөс хамаардаг. Үүн дээр төрийн өмчит компаниудын оролцоог нэмбэл эдийн засаг дахь төрийн оролцоо бараг 80 хувь рүү дөхөж байв. Үүнээс Монгол Улс бол чөлөөт эдийн засагтай биш, харин төр давамгайлсан төвлөрсөн төлөвлөгөөт орон гэж дүгнэхээр байлаа. Тэгвэл 2025 оноос эдийн засаг дахь төрийн оролцоо буурч эхэллээ. Доор дурдсан графикаас үүнийг харж болно.  

Төрийн оролцоог бууруулах нь нэг өдөрт, бүр ганц жилийн хугацаанд амжуулчих ажил биш. Гэхдээ төрийн оролцоог багасгах алхмыг энэ Засгийн газар эхлүүлж чадлаа. Энэ эрчээрээ 2028 он гэхэд эдийн засаг дахь төсвийн оролцоо 30 хувиас доошлох төлөвтэй.  

Эх сурвалж: Сангийн яам 

Должин эмээгийн тэтгэврийг чадлаараа нэмнэ

Төсвийн зардлыг танана гээд тэтгэврийн хөгшид, тэтгэмж авдаг иргэдийнхээ халаасанд гар дүрсэнгүй. Харин ч чадлынхаа хэрээр нэмнэ гэж ирэх оны төсөвт суулгажээ. Мах, гурилын үнэ өссөн энэ үед тэтгэвэр, тэтгэмжийг тоолгүй орхивол одоо авч буй хэдэн төгрөгөө арайхийн амьдралдаа хүргэдэг иргэд ирэх онд улам хэцүүдэх нь ойлгомжтой. Иймд тэтгэвэр, тэтгэмжийг ирэх онд зургаан хувиар нэмэхээр төсвийн төсөлд тусгаад байна. Ингэж иргэддээ олгодог мөнгийг таналгүй, харин ч өсгөж, оронд нь төрийн зардлыг бууруулав. Улсын төсөв дэх бараа үйлчилгээний зардлууд, тэр дундаа даргын ширээ, шатахуун түлш, бичиг цаас, томилолтын зардлууд танагдсан. Төрийн бүсийг чангалаад 600 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийхээр байна. Гэхдээ хүн амын механик өсөлтөөс шалтгаалан нэмэгдэх зардлууд байна. Шинээр тэтгэвэрт гарах иргэд, сургууль, цэцэрлэгт дөнгөж элсэж буй багачууд гээд танаж болохгүй зардлууд 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.

Эх сурвалж: Сангийн яам 

Үнэнтэй нүүр тулсан нь

Засаг даруухан болжээ. Өнгөрсөн жилүүд шиг 100 ам.доллар ч хүрэхгүй нүүрсээ 105 ам.доллароор зарна гэж, ядруухан эдийн засгийг огцом өснө гэж өөдрөгөөр төсөөлдөг дэврүүн зангаа засчхаж. Бодитоор тооцсон, хөрсөнд буусан, үнэнтэй эвлэрсэн төсвийн төсөөллийг боловсруулсан байна. Ганц жишээ хэлэхэд, жилийн өмнө 105 ам.доллароор тооцож байсан нүүрсээ 70 ам.доллар гэх даруухан үнээр тооцжээ. Бас алтны ханш байна. Одоогоор буюу есдүгээр сарын 16-ны байдлаар олон улсын зах зээлд унц алтны ханш 3688 ам.доллартой тэнцэж байна. Гэтэл алтны ханшийг ирэх оны төсөвт одоогийн үнээс нь 1000 ам.доллароор доошлуулж, 2800 ам.доллароор төсөөлжээ. Энэ мэт өндөр үнэ, огцом өсөлт, өөдрөг төсөөллийн хойноос хөөцөлдөхөө больж, бодитоор дүгнэж, эрсдэлээ тооцож, судалгаанд суурилсан тооцоотой төсвийг боловсруулсан байна.

Эх сурвалж: Сангийн яам

                                                                                  Эх сурвалж: Сангийн яам, Kitco

Төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлсэн. Данхар төрийг цомхотгож, төрийн оролцоог бууруулсан. Эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол гээд гол салбарууддаа хөрөнгө оруулалтыг чиглүүлж, иргэдийн оролцоог хангаж, бодитоор тооцсон гээд ирэх оны төсөвт онцлох ёстой олон ахиц дэвшил байна. Өмнө нь судлаачид, эдийн засагчдын үргэлж хэлж, байнга үглэдэг байсан алдаа дутагдлыг засаж залруулсан. Иргэдийн ч, эрдэмтдийн ч тэр үгийг сонссон төсөв болжээ. Товчхондоо, сүүлийн хэдэн жил буруу замаар будаа тээж байсан төсвийн бодлогыг энэ удаад Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар зөв чиглэл рүү нь эргүүлж чадлаа. Төсөв зүгээ олж эхэллээ.

А.Дөлгөөн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан