Хаврын хуурайшилт эхэлж, ой хээрийн түймэр гарах нь эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.
УОК-ын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү, Ойрын өдрүүдэд нийт нутгаар салхи шуургатай байна. Өчигдрийн байдлаар зүүн гурван аймаг болон Архангай аймгийн нутгийг хамарсан түймрийн дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын албаныхан үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрынн дарга, Хурандаа Ц.Нямбаяр, 2025 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Онцгой байдлын байгууллагад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Он гарснаас хойш гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 14 удаагийн түймэр бүртгэгдээд байна. Архангай аймгийн Хайрхан, Хэнтийн Батширээт суманд гарсан түймрийг цурамд оруулсан, унтраахаар ажиллаж байна.
Дорнод, Сүхбаатар аймгийн сумд болон Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд 10 удаагийн түймэр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумын нутагт гарсан түймрийг цурамд оруулсан. Унтраахаар тус аймгийн Онцгой байдлын албанынхан болон Хил хамгаалах ангийнхан ажиллаж байна. Эрдэнэцагаан суманд гарсан түймэр Дорнодын Матад сумын нутаг руу үргэлжлэн шатаж байна. Түймрийг унтраахаар зүүн бүсийн Онцгой байдлын бүсийн алба хаагчид, Хил хамгаалах байгууллагынхан болон сум орон нутгийн мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж байна.
Өчигдөр нийт нутгаар хүчтэй салхитай байсан. Ялангуяа түймэр гарсан зүүн аймгуудын нутгаар 6-18 метр секунд хүчтэй салхилсан нь түймэр богино хугацаанд их га талбай хамрахад хүргэж байна.
Хуурайшилт ихтэй, эрсдэл өндөр газар нутгуудад ой хээрийн түймрээс сэргийлэх ажлыг зохион байгуулсаар буй хэдий ч түймэр гарах нь тасрахгүй байгааг иргэд анхаарах хэрэгтэй. Хаврын хуурайшилтай улиралд иргэд хээр хөдөө зорчихдоо, хөдөө амьдарч буй иргэд галын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулъя.
-Түймэр гарсан шалтгааныг тогтоосон уу?
-Өчигдрийн түймрүүд гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Бидэнд ирсэн урьдчилсан мэдээллээр Дорнод аймгийн Булган, Чойбалсан сумын нутагт гарсан түймэр хогийн цэгээс хүчтэй салхитайд түймэр дэгдсэн байна. Хоёр удаагийн түймэр нь айлын яндангаас оч үсэрснээс, мөн айлын өвөлжөөг санаатайгаар шатааснаас түймэр гарсан гэх урьдчилсан мэдээллүүд ирсэн. Урьдчилсан мэдээгээр нийт 18.8 мянган га талбай түймэрт өртөөд байна.