gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Ухаа Худаг ордыг "Энержи Ресурс"-т эзэмшүүлсэн гэрээ хууль бус тул хүчингүй болгоно"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-02-26
765
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 28 минут
2025.02.26

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө:

-Ерөнхий сайдын 2025 оны 32-р захирамжаар Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудалд дүгнэлт дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан.

Өнөөдөр бид энэ ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргасан. Ажлын хэсэг олон асуудлыг судаллаа.

Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд “Энержи ресурс” компанитай гэрээ байгуулжээ. Энэ гэрээг хууль бусаар байгуулсан тул “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” гэх гэрээг хүчингүй болгох Засгийн  газрын тогтоол гаргана.     

Учир нь энэ гэрээ Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулийг тус тус зөрчжээ. 

Гэрээг 2008.03.21-ний өдөр байгуулжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гарган, “Энержи ресурс”-ын эзэмшиж байсан талбайг стратегийн орд газарт хамруулжээ. Гэвч жилийн дараа Үйлдвэр худалдааны сайд гэрээ хийсэн байна. Үйлдвэр худалдааны сайдад гэрээ хийх эрх байгаагүй.

2008 онд Үйлдвэр худалдааны сайд "Энержи ресурс" ХХК-тай гэрээ байгуулан, энэ ордыг 100 хувь хувийн компанид эзэмшүүлжээ. УИХ-ын 2007 оны тогтоол биелээгүй байна. Энэ тогтоолыг биелүүлэх нь Засгийн газрын үүрэг мөн. Шалгах ёстой нөхцөл байдлууд тодорлоо. Анх энэ лицензийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан авсан байж болзошгүй. Энэ хүн Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.          

Энэ шийдвэрийг сайд биш УИХ гаргах ёстой. Учир нь стратегийн орд юм. Өнөөдрийг хүртэл энэ гэрээг ажлын хэсгийнхэн ЗГХЭГ, яамны болон АМГТГ-ын архиваас хайгаад олоогүй. Засгийн газрын тухайн үеийн тэмдэглэлийг уншихад "Ухаа Худаг"-ийн ордын хэдэн хувийг төрд эзэмшүүлэх талаар эргэж Засгийн газарт мэдэгдэх үүргийг Үйлдвэр худалдааны сайдад олгожээ. 

Энэ бол Эрүүгийн гэмт хэрэг мөн. Гэхдээ би шүүхийн өмнөөс хэн нэгний гэм буруугийн талаар ярьж болохгүй. Яагаад энэ асуудлыг 17 жилийн турш огт хөндөөгүйг мэдэхгүй байна. Ярих ч сонирхолгүй байжээ. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан сайд асанд заавал хариуцлага тооцно. Ордод хөрөнгө оруулчихсан юм, үйлдвэр байгуулчихсан юм гээд энэ асуудлыг өнгөрөөж болохгүй. 

Тэнд аж ахуйн үйл ажиллагааг одоо ч явуулж байна. Би төрийн албан хаагчийн алдаатай, Эрүүгийн хэрэг үүсэх хэмжээний үйлдлийн талаар ярьж байна. Түүнээс хөрөнгө оруулсан, хувийн компанийн талаар дүгнэхгүй. Бид "Энержи ресурс"-тай хэлэлцээ хийнэ.

Бид энэ асуудлыг УИХ-д оруулан хэлэлцүүлнэ. УИХ тогтоол гаргасан бол Засгийн газар биелүүлэх үүрэгтэй, хууль тогтоомж хэрэгждэг байх ёстой.    

  12 цаг 39 минут
2025.02.26

2008 оны нэгдүгээр  сард Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Х.Наранхүүг Үйлдвэр худалдааны сайдаар томилж байжээ. Ерөнхий сайдаар Санжийн Баяр ажиллаж байв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан