-Л.Наранбаатар дөрвөн удаа хагалгаанд орсон бөгөөд нөхөн сэргээх боломжгүй хэмээн гурван хурууг нь тайрчээ-
Гуравдугаар сарын 20-ны өдөр нэг гэр бүлийн зургаан хүнийг шөнийн 03.00 цагийн үед бензин цацаж санаатайгаар шатааж, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.
Хэргийг том охиных нь нөхөр болох 34 настай Л.Наранбаатар гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон билээ.
Түүний хувьд эхнэртэйгээ маргалдаж, гэрээсээ гараад уурандаа бензин цацаж, шатаасан хэмээн мэдүүлсэн юм.
Л.Наранбаатар хэрэг гарах үед гарах гэж хаалга руу зүтгэж байсан хүмүүсийг гаргахгүй үүдийг нь хаан зогсч “Хамтдаа дуусъя” хэмээн хэлж байсан аж. Харин дээрх хэргийн хохирогч болсон нэг гэр бүлийн зургаан гишүүн нас барсан бөгөөд энэ айлаас голомт залгах үр хүүхэд үлдээгүй билээ.
Харин Л.Наранбаатарын хувьд хэрэг гарах үеэр хоёр гар, хөл, цээж хэсгээ түлсэн бөгөөд одоо “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тиймээс ч түүний биеийн байдал ямар байгаа, хэзээ эмнэлгээс гаргах боломжтой талаар мэдэхээр “Мөнгөн гүүр” эмнэлгийг зорьсон юм.
Ирэх долоо хоногоос Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлнэ гэв
Эмнэлгийн хоёр давхарт гараад Л.Наранбаатар гэхэд захын хүн мэдэж байв. 208 дугаар өрөө хэмээн зааж өглөө. Гэхдээ энэ давхарт цагдаагийн хамгаалалтад Баавар, Л.Наранбаатар нарын хоёр хүн эмчлүүлж байгаа учраас энгийн иргэдийн орж гарах нь хязгаарлагдмал байсан юм.
Түүнчлэн энэ тасагт ор хүрэлцэхгүй коридорт нь хоёр ч өвчтөн дусал залгуулан шалан дээр хэвтэж байлаа. Энэ нь Түлэнхийн төвийг хурдан ашиглалтад оруулах шаардлагатайг харуулж байлаа.
Үүдэнд жижүүр хийж байсан сувилагч дотогш орох хүмүүсийг нэг бүрчлэн харж байв. Учир байдлаа хэлэхэд эмчээс зөвшөөрөл авахыг шаардлаа. Ингээд эмчлэгч эмчээс орж Л.Наранбаатарын биеийн байдлын талаар болон хэзээ эмнэлгээс гаргах талаар тодруулахад “Биеийн байдал нь сайжирсан. Дөрвөн хагалгаанд орсон. Өчигдөр /уржигдар/ түүний гарын нөхөн сэргээгдэх боломжгүй болсон гурван хурууг тайрсан. Бид биеийн байдлыг нь харж байгаад ирэх долоо хоногоос Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлэхээр ярилцаж байна” гэсэн юм.
Мөн түүний гурван хурууг тайрсан талаар “эндээс гараад олигтой газар очих биш. Өөрт нь хэцүү байх болов уу гэж бодсон” хэмээн тайлбарлав.
Л.Наранбаатарыг өдөрт хоёр цагдаа ээлжлэн харж байгаа юм байна. Түүний хувьд амиа хорлох гэж оролдсон тухай эмнэлэгт байх үеэр сонсогдсон. Мөн сэтгэл санааны хувьд эрүүл бус байгаа гэдгийг хэлж байлаа. Тийм ч учраас цагдаа нар байнгын хянаж байхаас өөр аргагүй аж.
Л.Наранбаатарыг ээж, эгч нь өнгөрсөн долоо хоногт сахиж байсан бөгөөд биднийг очиход дүү нь сахиж байсан юм.
Түүнийг аймшигтай хэрэг үйлдэж, эмнэлэгт хүргэгдэж ирсний дараа түүний ээж сахиж байсан ч ар араасаа цувран амиа алдаж байсан нэг гэр бүлийнхнийг хараад “Ийм хүнийг асарч, сахиж чадахгүй” хэмээн орхин явж байсан удаатай гэнэ.
Л.Наранбаатар гэгч хэн бэ
Өдгөө 34 настай Л.Наранбаатар тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн байжээ. Ажилгүй байдаг нь ч түүнийг архинд дурлах сонирхлыг төрүүлж байсхийгээд л уудаг байсан гэдэг.
Л.Наранбаатарын хувьд талийгаач н.Солонго анхных нь амьдрал биш юм. Тэрбээр өмнө нь эхнэртэй байсан бөгөөд түүнээсээ салж охинтойгоо үлджээ. Ингэж явахдаа н.Солонготой танилцаж, хоёр хүүхдийн эцэг болжээ.
Л.Наранбаатар дээр түүнийг том охин буюу анхны эхнэрийнх нь хүүхэд хааяа нэг ирдэг юм байна. Түүний ойрын нэг эх сурвалж эхнэртэй муудалцсан шалтгаан нь 100 хувь Л.Наранбаатарын буруу байгаагүй гэдгийг хэлж байсан. Өөрөөр хэлбэл, түүний ийм үйлдэл хийх болсонд эхнэрийнх нь буруу байсан гэсэн юм.
Гэхдээ галт тэрэг нэгэнт хөдөлж нэг гэр бүлийн зургаан хүн хорвоогийн мөнх бусыг үзэж, Л.Наранбаатар ноцтой гэмт хэрэгтэн болсон. Тиймээс ч хэн нэгний бурууг шүүх шаардлагагүй юм. Түүний хувьд одоо ямар нэгэн өчиггүйгээр ялаа эдэлж гэмээ цайруулах л үлдэж байна.
Л.Наранбаатар ямар ял эдлэх вэ
Түүнийг Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйл заалт буюу хүнийг санаатайгаар алсан, мөн 91.2.3 өс хонзонгоор буюу ойрын төрөл, садангийн хүнээ алсан хэмээн буруутгаж байгаа юм.
Түүний хэргийг шалгаж дуусан бөгөөд нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Ингэснээр түүний хэрэгт тун удахгүй харьяалал тогтоон шүүх рүү шилжүүлэх юм. Түүнийг гэмт буруутай гэж үзвэл 15-25 хүртэл хугацаагаар хорих ял өгөх юм.
Хуулиндаа онц ноцтой ийм хэрэг хийсэн гэмт этгээд цаазын ял оноох ёстой ч манай улс цаазын ялыг эсэргүүцэж, цаазын ялгүй орон болсон. Ингэснээр Л.Наранбаатарын хувьд зургаан хүнийг буюу нэг гэр бүлийг хүйс тэмтэрсний хариуцлага гэж 25 жилийн ял эдлэх юм.
Түүний хэргийн талаар сонирхсон зарим нь 25 жилийн ял авна гэхийг сонсчихоод “арай ч дээ манай улсын хууль ийм зөөлөн юм уу” гэх үгийг хэлж байсан. Арай ч дээ гэж уулга алдах нь мэдээжийн хэрэг. Нэг хүнийг санаатайгаар хөнөөсөн ч зургаан хүнийг хөнөөсөн ч 15-25 жилийн ял эдлэх нь манай улсын хууль. Өөрөөр хэлбэл манай улсын Эрүүгийн хуулийн том цоорхой юм. Хэрвээ манай улсын хууль дээрх зүйл заалтыг өөрчилж хууль дотор нарийвчилж өгсөн бол онц ноцтой гэмт хэрэг хийх этгээдүүд ингэтлээ ихсэхгүй байсан байх.
Сүүлийн үед санаатайгаар хүний аминд хүрсэн гэмт этгээдүүд ял эдлэх болохоор ямар нэгэн сэтгэцийн өвчтэй болж ялаас мултрах, Ерөнхийлөгчөөс өршөөл гуйх зэрэг арга хэрэглэх нь ихэссээр байгаа.
Үүний хамгийн тод жишээ нь “Хаан” банкинд халдаж нэг хүний аминд хүрсэн А.Бат-Ялалт сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн ялаас мултрахаар оролдож байгаа тохиолдол. Магадгүй Л.Наранбаатар тийм шалтгаан хэлээд ялаас мултрахыг үгүйсгэхгүй. Учир нь түүнийг сэтгэц нь эрүүл биш байгаа гэдгийг эмч нар болон ойр хавийн хүмүүс хэллээ. Тиймээс энэ мэт онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд ялаас мултарч, хөнгөн ял эдэлсээр байх нь.
Г.Түмэн