gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Монгол, Сингапур хамтарна

Б.Нямдарь
Улс төр
2025-10-07
5
Twitter logo

Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаа шинэ шатанд гаргах хэлэлцээрийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нар өчигдөр /2025.10.06/ Сингапурт хийлээ. 

Тодруулбал,  “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Сингапур Улсын Засгийн газрыг төлөөлж Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны сайд хатагтай Грэйс Фү, Худалдаа, аж үйлдвэрийн сайд ноён Ган Ким Ён нар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурав. 

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх юм.

Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 30.3 хувиар бууруулахаар “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3.0” шинэчилсэн зорилтоо батлаад байгаа бөгөөд энэхүү зорилтод бодитоор хүрэхийн тулд олон улсын болон дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээс гадна Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээн дэх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал шаардлагатай юм.  

Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүч (ус, салхи, нар), эрчим хүчний хэмнэлттэй технологи, хог хаягдлын менежмент, ойжуулалт, эрчимжсэн хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, тогтвортой дэд бүтэц зэрэг олон төрлийн карбон төслүүдийг хэрэгжүүлэх ба үүний үр дүнд ногоон шилжилтийг дэмжээд зогсохгүй Монгол Улсын валютын урсгал нэмэгдэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, олон улсын карбон кредитийн системд Монгол Улсын хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлэгчдийн  оролцоо нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. 

Гарын үсэг зурах ёслолын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар "Сингапур Улсын уур амьсгалын санхүүжилт болон Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжилтийн олон улсын манлайлал, прагматик туршлагыг бид өндрөөр үнэлэхийн зэрэгцээ энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын ногоон, тогтвортой хөгжлийн шилжилтийг бодитоор дэмжих, цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн зорилтод чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улс хамтдаа хөгжиж буй болон хөгжингүй орнуудын итгэлцэл, ил тод байдал, технологийн хамтын ажиллагаагаар хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Тэрээр мөн “Монгол Улсын НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхэд энэхүү түншлэл бодит хувь нэмэр оруулах болно” хэмээн дурдав.

Эх сурвалж:  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан