Нийгэм, эдийн засгийн бүх салбарын тоон мэдээлэл нээлттэй байршдаг Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn шинэчлэгджээ. Шинэчлэгдсэн веб сайтын онцлог болон ямар давуу талтай болсон талаар албаныхнаас тодрууллаа.
"СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ХОЦРОГДОЛГҮЙ ГАРГАХЫН ТУЛД “ТӨРИЙН ИХ ӨГӨГДӨЛ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ"
Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа:
- Статистикийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгджээ. Өмнө нь www.nso.mn болон www.1212.mn тусдаа байсан бол нэгтгээд шинэчилсэн юм байна. Веб шинэчлэлийн үр дүнгийн талаар хуваалцаач?
- Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Статистикийн мэдээллийн нэгдсэн сан 1212.mn сайтаа шинэчилж, ашиглалтад орууллаа. Мэдээж хэрэглэгчид шаардлагатай мэдээллээ төвөггүй олдог байх нь хамгийн чухал. Шинэчлэгдсэн сайтын хамгийн том давуу тал нь энэ. Нийгэм, эдийн засгийн хөгжил маш хурдацтай болж байгаа энэ цаг үед мэдээллийн бодит, шуурхай байдал эн тэргүүний асуудал. Шинэчлэгдсэн веб сайтын хувьд мэдээлэл хайхад илүү хялбар, цэгцтэй болж чадсан. Бид статистикийн мэдээллээ илүү ойлгомжтой, олон нийтэд хүртээмжтэй болгох тал дээр анхаарч тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаагийн нэг нь энэ удаагийн шинэчлэл байлаа.
Статистик гэдэг бол энгийнээр хэлэхэд тухайн цаг үеийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны байдлыг баримтжуулж, тоон мэдээллээр түүхчилж үлдээж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Цаг үеийн хувьд ч тэр, хэрэглэгчдээс ирж байгаа хүсэлтийн хувьд ч шинэчлэл хийх шаардлага бий болсон юм. Зарим тоон мэдээллийг хайж олоход бэрхшээлтэй, ойлгомжгүй байна гэх санал, шүүмж бидэнд цөөн биш удаа ирж байсан. Хайж байсан мэдээлэл нь цахим сайтад байхгүй биш байсан ч зарим талаар ойлгомжгүй, замбараагүй байжээ. Олон нийтэд нээлттэй тавьчихсан байхад л энэ мэдээллийг олоод өгөөч гээд найз, нөхөд хүртэл асууна. Энэ мэтчилэн санал, шаардлагуудад үндэслэн энэ удаагийн шинэчлэлээ амжилттай хэрэгжүүллээ.
Чухалчилж хэлэх нэг зүйл бол статистик мэдээлэл хэрэглэгчдийн санал, шүүмж бидэнд хамгийн үнэ цэнтэй. Тэгэхээр хэрэглэгчдийн саналыг бид нээлттэй хүлээн авч, веб сайтаа улам сайжруулсаар байх болно.
- Аливаа веб сайтын хувьд шинэчлэл, хөгжүүлэлт хийхэд техник, технологи хүн хүчний асуудал сорилт болдог. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
- Ер нь аливаа веб сайт анхны зорилгоороо ашиглагдаж байгаа эсэхийг үнэлж, нэмэлт өөрчлөлт, сайжруулалт хийх шаардлагатай гэж үздэг шүү дээ. Сайтаа шинэчлэхдээ бид UI, UX-ийг бид мэргэжлийн байгууллагад нь даатгасан. Харахад өнгөлөг нүд булаасан сайт байлаа ч хайсан мэдээллээ саадгүй олж чадахгүй, ашиглахад хүндрэлтэй байгаа бол тухайн сайтын UX дизайн нь муу гэж үздэг юм байна.
Aвтозамын түгжрэл бидний толгойн өвчин боллоо. Тэгвэл асуудал нь хаанаа байгааг дата мэдээлэлд үндэслэн гаргаж, шийдлээ олох боломж бий.
Харин хөгжүүлэлтийг нь манай байгууллагын Мэдээллийн технологийн баг хариуцаж ажилласан. Түүнчлэн бид Блумберг терминалын хайлтын системийг судалж, энэ жишгээр нь вебийнхээ хөгжүүлэлтийг хийлээ.
- Үндэсний Статистикийн Хороо “Төрийн их өгөгдөл” төсөл хэрэгжүүлэх гэж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Төслийн хүрээнд мэдээллүүд илүү нарийвчилсан байдлаар гарна гэж онцолж байсан шүү дээ. Нарийвчилсан мэдээллүүд шинэ вебэд байрших уу?
- Тоон мэдээлэл задаргаатай, нарийвчилж гарснаар аливаа бодлого шийдвэр гаргахад нарийн мэдээлэлд үндэслэж оновчтой байх нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, автозамын түгжрэл бидний толгойн өвчин боллоо. Тэгвэл асуудал нь хаанаа байгааг дата мэдээлэлд үндэслэн гаргаж, шийдлээ олох боломж бий. Тоон мэдээлэл зөв байхаас гадна хэрэгтэй цаг үедээ гарч байх ёстой. Статистик мэдээллийг хэрэгтэй үед нь хугацааны хоцрогдолгүй гаргаж байхын тулд бид “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Энэ төслийн хувьд, төрийн байгууллагуудад цугларч байгаа мэдээллүүдийг нэгтгэж, хооронд нь холбоод богино хугацааны давтамжтайгаар, олон үзүүлэлтээр боловсруулан мэдээллийн сан үүсгэж, бодлого боловсруулагчид болон бизнесийнхэн, иргэдэд мэдээлэх зорилготой. Одоогийнхоос илүү цахимжсан, дата буюу өгөгдлийн шинжилгээнд суурилсан байдлаар хөгжүүлэхээр зорьж байгаа. Дэлхийн статистикийн салбарын хөгжил ч энэ чиглэлд явж байна.
“СТАТИСТИК, ТОО БАРИМТЫГ ШИЙДВЭР ГАРГАХАД ИЛҮҮ ОНОВЧТОЙ АШИГЛАХ БОЛОМЖУУДЫГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОНО”
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан
- Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn сайтаа шинэчилжээ. Ач холбогдлыг нь та хэрхэн дүгнэж байна вэ?
- Статистик мэдээлэл, тоо баримт бол зөв шийдвэр гаргах, иргэний нийгэм, ард иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийг хүчирхэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна. Тэр тусмаа тухайн тоо баримт нь чанартай, цэгцтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй байх хамгаас чухал. Бодит цаг хугацаанд гаргасан тоо баримтаас зөв мэдээлэл, оновчтой шийдвэр гарна.
Тиймээс Үндэсний Статистикийн Хороо шиг байгууллагууд нь төр засаг, ард иргэд, цаашлаад ардчилалд чухал үүрэгтэй. Иймд НҮБ-ын Хүүхдийн Сан нь Үндэсний Статистикийн Хороотой чанартай тоо баримт, статистик дата гаргах, тэдгээрийг хүн бүрт ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтран ажиллаж ирсэн, одоо ч ажилласаар байна.
Хамгийн ойр хийх ажил бол хүүхдийн аж байдлын талаарх тоо баримтыг цуглуулахад Үндэсний Статистикийн Хороотой хамтран ажиллана
Статистик тоо баримт хүртээмжтэй буюу хэрэг болсон хүн бүр хаанаас яаж олохоо мэддэг байх нэг хэрэг. Харин түүний ард байгаа метадата буюу тухайн тоог тайлбарласан нэмэлт өгөгдөл, мэдээллийг бид мөн давхар хүртээмжтэй болгоход анхаардаг. Ингэж тухайн тоо баримтыг зөв, хариуцлагатай хэрэглэх боломжтой болно.
- НҮБ-ын Хүүхдийн Сан, Үндэсний Статистикийн Хорооны хамтын ажиллагааны цаашдын төлөвлөгөөний талаар сонирхуулбал?
- НҮБ-ын Хүүхдийн Сан цаашид ч төр засгийн судалгаа, статистик мэдээлэл, тоо баримт гаргах чадавхыг бэхжүүлэх, нэг ч хүүхэд орхигдуулалгүй хүүхэд бүрийн аж байдлын талаарх судалгааг Үндэсний Статистикийн Хороотой хамтран хийсээр байх болно. Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудын хамгийн олон үзүүлэлт гардаг “Өрхийн судалгааны олон улсын хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Үүнээс гадна статистик мэдээлэл, тоо баримтыг шийдвэр гаргах үйл явцад илүү оновчтой ашиглах боломжуудыг хүртээмжтэй болгох талаас ажиллана.
Өрхийн судалгаа, захиргааны статистик мэдээлэл, big data буюу их өгөгдөл зэрэг мэдээллийн олон сувгуудыг илүү сайжруулж, хүүхэд, айл өрхүүдийн аж байдлын талаар дата мэдээллийн хэрэгцээ их байдаг. Хамгийн ойр хийх ажил бол хүүхдийн аж байдлын талаарх тоо баримтыг цуглуулахад Үндэсний Статистикийн Хороотой хамтран ажиллана.
- Мэдээлэл өгсөнд баярлалаа.