Энэтхэгчүүдийн дунд "Үндэстний эцэг" гэгддэг Махатма Гандигийн мэндэлсний 153 жилийн ой тохиож байна. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Махатма Гандигийн мэндэлсний 153 жилийн ойг өнөөдөр /2022.10.02/ Монгол дахь Энэтхэгийн нийгэмлэг, Монголын найз нөхөдтэй хамтран тэмдэглэж байна.
Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч, эрх чөлөөний төлөө тэмцэгч, хүчирхийллийн бус онолыг үндэслэгч Махатма Гандигийн мэндэлсний 153 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр буюу 10 дугаар сарын 2-ны өдөр Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.
Энэтхэгийн уламжлал ёсоор Махатма Гандигийн хөшөөнд цэцгийн дэлбээ цацаж, лам нар тарни уншив. Махатма Гандигийн энх тайван, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, эсэргүүцэл нь дэлхийн 2-р дайны дараа тусгаар тогтносон улс болоход хүргэсэн сая сая Энэтхэгчүүдэд урам зориг өгсөн.
НҮБ-аас 2007 онд Гандигийн мэндэлсэн аравдугаар сарын 2-ны өдрийг Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр болгон зарласан.
НҮБ-аас 2007 онд Гандигийн мэндэлсэн аравдугаар сарын 2-ны өдрийг Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр болгон зарласан. Түүнээс хойш Энэтхэгийн ард түмэн түүний төрсөн өдрийг орон даяар тэмдэглэж, түүний сургаалийг залуу хойч үедээ сурталчлах болжээ. Энэ өдрийг Энэтхэг төдийгүй дэлхийн 192 оронд тэмдэглэдэг.
Махатма Гандигийн хөшөөг 2007 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түүний дурсгалд зориулан босгосон бөгөөд уг хөшөө нь Монгол Улсын түүх, соёлын өвд тооцогддог.
Цэцэг өргөх ёслолыг нээн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх, Өнөөдөр хүн төрөлхтний энх тайван, хүчирхийлэлгүй байдлын элч Махатма Гандигийн мэндэлсний 153 жилийн ой тохиож байна. Энэ агуу хүн Буддизм, Хинду шашны сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж, дэлхий даяар түгээсэн. Түүний философи нь энэ дэлхий дээр хамтдаа амар амгалан амьдрахтай адил энгийн бөгөөд бид түүний энэ философийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой хэмээв.
Цэцэг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Гандантэгчинлэн, Дашчойлин, Бэтүб хийдийн лам хуврагууд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсад суугаа гадаадын иргэд хүрэлцэн иржээ.
Их удирдагч Махатма Ганди 1869 оны 10-р сарын 2-нд Гужарат мужийн Порбандар хотод төржээ. Тэрээр эрх чөлөөний төлөөх тэмцэлд мартагдашгүй хувь нэмэр оруулсан гэдгээрээ дурсагддаг. Түүний зорилго бол хүчирхийлэлгүй, шударга зан үйлийг хэрэгжүүлдэг шинэ нийгмийг бий болгох явдал байв. Энэхүү нийгмийг бүтээхийн тулд хүйс, шашин шүтлэг, арьсны өнгө, кастаас үл хамааран тэгш хандах ёстой хэмээн номлодог.