gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     3.25
  • Валютын ханш
    $ | 3526₮
Цаг агаар
 2
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3526₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 3.25
Валютын ханш
$ | 3526₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Архидалттай тэмцэхгүй бол 2050 онд архины хамааралтай иргэд, нас баралт хоёр дахин өснө"

Эрүүл мэнд
2022-11-29
494

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архины зохисгүй хэрэглээтэй тэмцэхийг уриалсан. Хөдөлгөөний хүрээнд бодлогын түвшинд ямар ажлууд хийж байгаа талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Монголчууд үеийн үед архидалттай их, бага хэмжээгээр тэмцэж ирсэн. Энэ удаа Ерөнхийлөгчийн бодлого ямар өөрчлөлт авчрах вэ?
-Архидалт, архины зохисгүй хэрэглээний тал дээр олон жил ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд судалгаанд тулгуурласан дорвитой бодлого хэрэгжээгүй. Социализмын үед архидалтыг үзэл суртлаар жигшээх, албан байгууллагаас нь хариуцлага тооцох, кино урлагаар дамжуулан сөрөг үр дагаврыг нь харуулах зэрэг алхмууд хийдэг байжээ.

Харин 1990 оноос хойш энэ тал дээр нэгдсэн бодлого хэрэгжээгүй хаягдсаны улмаас архидалт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн.

2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн. Жилд  3500- 4,500 орчим хүн архины шууд, шууд бус нөлөөгөөр  нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 2,100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барсан. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин их байна. Манай улс жилдээ 120 сая литр согтууруулах ундааг дотоодод үйлдвэрлэдэг.

21-с дээш насны нэг хүнд  нэг жилд  54 литр согтууруулах ундаа, үүнээс хатуулаг өндөртэй  архи 12 литр оногдож байгаа нь үндэсний хэмжээнд дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашид бидний төсөөллөөс илүү аюул учрахад ойрхон байгааг харуулна.

2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн.

Тиймээс Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс, нийгмээрээ архидалт, зохисгүй хэрэглээтэй тэмцэхийг уриалж, энэ тал дээр бодлогын урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг гарч, есөн заалт бүхий бодлогын ажлыг хэрэгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгсөн.

Үүний үр дүнд нийгэмд архи, согтууруулах ундааны нөлөөтэй эрүүл мэндийн хор хөнөөлийг бууруулах, онцгой албан татварын ангилал, шатлалыг өөрчлөх замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, ажлын байр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин , согтууруулах ундааны хэрэглээг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн хувьд маш олон эерэг үр дүн бодитоор гарна.

-Энэ жил дээрх бодлогын хүрээнд ямар ажлууд хийж байна вэ ?
-Нэн тэргүүнд архины хатуулгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн 38 хувийн хатуулгийг 2 хувиар бууруулах хууль хэрэгжиж эхэлнэ. Улсын хэмжээнд архи, согтууруулах ундааны хэрэглээ, олон улсын туршлага, татварын тооцоолол гэх мэт суурь судалгааг хийсэн.  Судалгаа, нотолгоонд тулгуурлан бодлого, шийдвэр гаргах, түүний хэрэгжилтийг үнэлэхэд анхаарч ажиллаж байна. Архины зохисгүй хэрэглээний талаар олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг зургаан үе шаттайгаар, зорилтот сегментүүд рүү хэрэгжүүлэхээр эхлүүлсэн.

2023 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн 38 хувийн хатуулгийг 2 хувиар бууруулах хууль хэрэгжиж эхэлнэ.

Үүний нэг нь “Намайг алгас” нөлөөллийн аян. Аяныг Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. “Намайг алгас” аянаар согтууруулах ундааны хор уршгийг таниулах, шинэ хандлага, шинэ сонголт, зөв хэрэглээ, амьдралын хэв маягт уриалах ажлууд хийж байна.

Бусад орны үр дүнтэй ажлуудыг судлахад эрүүл ирээдүйг төлөвшүүлэх чиглэлд нөлөөллийн, соён гэгээрүүлэх ажлыг давхар хэрэгжүүлж явсан байна. Нэг талдаа хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай ч, нөгөө талдаа хэрэглэгчийн хандлагыг өөрчлөх, зөв зохистой хэрэглээ бий болгоход түлхүү чиглэх нь урт хугацаанд эерэг үр дүнг үзүүлдэг.

Түүнчлэн архины хамааралтай болсон хүмүүсийг эмчлэх тал дээр 21 аймагтай хамтран ажиллахаар болсон. Өмнө нь албадан эмчилгээгээр цөөн газруудад хорт зуршлаас нь гаргахыг түлхүү ажиллаж байсан бол одоо ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой, сайн дурын үндсэн дээр хорт зуршлаасаа салах эрмэлзэлтэй хүмүүсийг 21 аймгийн удирдлагууд, ХЗДХЯ, ЭМЯ, НЗДТГ, хүүхэд гэр бүл хөгжлийн газар, ИТХ-иудын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд гээд шат шатны байгууллагатай бодлогын түвшинд уялдаж, хамтран ажиллана.

Архины хамаарал, донтох нь олон улсын ангилалд багтсан бие даасан өвчин учраас эмийн, сэтгэл засал, зан үйлийн гээд цогц урт хугацааны мэргэжлийн эмчилгээ шаарддаг тул энэ чиглэлд эмнэлгийн тусламжийг хөгжүүлнэ.

Архины хамаарал, донтох нь олон улсын ангилалд багтсан бие даасан өвчин учраас эмийн, сэтгэл засал, зан үйлийн гээд цогц урт хугацааны мэргэжлийн эмчилгээ шаарддаг.

Бид ирэх сарын 14-нд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон төрийн бус бүх түвшний шийдвэр гаргагч нарыг хамруулсан улсын хэмжээний чуулганыг зохион байгуулах гэж байна.

-Архины онцгой албан татварыг нэмснээр архидалтын сөрөг үр дагавар нь буурсан жишээ, баримт бий юу?
-АНУ-д онцгой албан татварыг гурван хувиар нэмэхэд спирт, архины хэрэглээ 5,1 хувиар, шар айргийн хэрэглээ 3,2 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь хүн амын өвчлөлд ямар нөлөө үзүүлснийг судалсан.

Татварыг 10 центээр нэмэхэд авто осол долоон хувиар, элэгний хатуурал 32 хувиар буурсан байна. Харин шар айргийн үнийг 20 центээр нэмэхэд 15-24 насны залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин 9-30 хүртэлх хувиар буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд байна. Гол нь зөв бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь анхаарч чадвал маш өндөр үр дүнд хүрэх боломжтой. Үүнээс үзэхэд зөв бодлого хэрэгжүүлж чадвал архи, согтууруулах ундааны хэрэглээг 20 хувиар бууруулах боломжтой .

-Манай улс нийгмийн бусад асуудлаа шийдэхгүйгээр татварын аргаар архидалтыг бууруулж чадах уу?
-Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байна. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсээр ирсэн. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхичихсон.

Улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар авч явдаг. Тиймээс нэг талдаа ядуурлыг, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлогоо хамтад нь хэрэгжүүлж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ.

Манай улс энэ бодлогоо орхисноос болж хэрэглээ улам нэмэгдсэн. 2050 он гэхэд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ. Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий.

Түүнчлэн манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй байна. Энэ бүлэгт чиглэсэн цогц эмнэлгийн тусламж, түүний хүртээмжийг нэмэхэд анхаарах хэрэгтэй байна. Бид бодлогоо боловсруулахгүй, энэ чигээрээ явсаар байх юм бол энэ тоо 200 мянгад хүрч тэр хэмжээгээр  архины шалтгаант нас баралт нэмэгдэнэ. Бидний ярьдаг чимээгүй тахал бол архины хэрэглээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урт хугацаанд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь чухал алхам юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

  Tweet
gogo logo
gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан