Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн зарим онцлох үйл явдлыг хүргэж байна.
ДОПИНГ: 48 сорьц явуулсан ч 44-ийнх нь хариу иржээ. Бусад нь хаачив?
Улсын томоохон бөхийн барилдааны дараа тунасан бөхчүүдээс допингийн сорьцын шинжилгээ авдаг дүрэмтэй. Энэ талаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлэл хийлээ.
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөлөл "Энэ удаагийн баяр наадмаар МҮДЭБ болон Германы лабораторийн байгууллага хамтран ажиллалаа. Бөх болон сурын харвааны тамирчдаас допингийн шинжилгээний сорьц авсан. Тамирчдын допингийн шинжилгээний эхний хариуг 48 цагийн дотор хүлээн авсан. Сорьцыг 7-р сарын 14-нд Германы лабораторид хүргүүлсэн. Харин тус лабораториос 48 цагийн дараа хариу ирсэн. Бид 48 тамирчны сорьц өгснөөс 44 сорьцын хариу ирсэн байна. Үлдсэн 4 сорьцод нэмэлт шинжилгээ хийхээр болсон тул хүлээгдэж байна. Нэмэлт шинжилгээ хийх болсон гээд допинг илэрсэн гэсэн үг биш.
Одоогоор шинжилгээний хариу ирсэн тамирчдын нэрсийг зарлах боломжгүй. Учир нь үлдсэн дөрвөн хүний нэрийг шүүж үзээд нэр хүндэд нь халдах эрсдэл бий. Тиймээс үлдсэн шинжилгээний хариу баттай гарсны дараагаар нэрсийг зарлах болно. Шинжилгээг маш нарийвчилсан байдлаар хийдэг тул 10-14 хоног болох магадлалттай" гэлээ.
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өгсөн. Ерөнхий сайдын зүгээс хамтарсан засгийн газрын хэд хэдэн асуудлуудаар засгийн газрын гишүүдэд үүрэг чиглэл өгчээ.
Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн порталыг бий болгоно. Ингэснээр яамдын бодлогын хэрэгжилтийг иргэд хянах боломжтой. Мөн цахим засаглалыг бий болгож, хүнд суртлыг бууруулах чиглэлээр албан бичиг солилцооны системийг нэгтгэхээр боллоо. Олон улсын жишгийн дагуу Засгийн газрын бүтэц салбарууд иргэдтэйгээ ойр, хурдтайгаар ажиллана. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн нэмэгдсэн хэдий ч орон тоо нэмэхгүй байх зарчмыг баримталж байна. Шинэ хуулиар яам, сайд нарын тоо нэмэгдээгүй зөвхөн шадар сайд нарын тоо нэмэгдсэн. Тиймээс яамдын орон тоог нэмэхгүй" гэв.
Хурлаар Боловсролын сайд П.Наранбаярт олон улсын инженерийн сургууль байгуулах ажил хариуцуулсан бол Эрчим хүчний тулгамдсан асуудлыг тухай бүрд шийдвэрлүүлэх ажлыг Б.Чойжилсүрэнд даалгав
16 ДЭД САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн 16 яам, 22 сайдтай байхаар бүтэц бүрэлдэхүүнтэй болсон. Тэгвэл эдгээр яамны дэд сайд буюу 16 сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Эдгээр сайдаас гурав нь буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Уянга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсноор дэд сайдын ажлаа өгөөд байсан юм.Үүнээс гадна дараах сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛИМПИАДААС МОНГОЛЫН БАГ ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Олон улсын биологийн 35 дугаар олимпиад Казахстан улсын Астана хотноо долоодугаар сарын 7-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан. Тус олимпиадад:
- Биохими
- Молекул биологи
- Биоинформатик
- Амьтны анатоми, физиологи гэсэн 4 чиглэл, агуулгын хүрээнд онол, дадлагын ажлуудыг гүйцэтгэж өрсөлдсөнөөс Г.МИШЭЭЛ (Шинэ-Үе сургууль), Г.ИРЭЭДҮЙ (Байгаль-Эх лицей сургууль) нар ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртжээ.
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ 4 ЖИЛ 9 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
Zarig.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
ОЛИМПЫН ЁСЛОЛЫН ХУВЦАСНЫ ШУУГИАН ҮРГЭЛЖИЛСЭЭР... ГЭХДЭЭ ЭНЭ УДААД САЙНААР...
2024 оны Парисын олимпын наадмын нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцох тамирчдын өмсөх хувцсыг “Michel&Amazonka” брэнд бүтээж, олон нийтэд танилцуулсан.
Тэгвэл уг хувцасны загвар, хийц, нарийн деталиуд цахимд орчинд гаднынхны анхаарлын төвд байна.
Тухайлбал АНУ-ын CNN агентлаг “Интернэтийг байлдан дагуулж буй” хэмээх гарчигтайгаар Монгол тамирчдын олимпын ёслолд өмсөх хувцсыг онцлон гаргажээ.
Хувцсыг монголчуудын уламжлал болон соёлыг илтгэсэн хэмээн тайлбарласан бөгөөд Монголын далбааны өнгө болох цэнхэр, улаан болон цагаан өнгийг хослуулж, “Соёмбо” тэмдгийг шигтгэсэн хэмээн онцлов.
ОЛИМПЫН ТАМИРЧДЫН ЭРГЭН ТОЙРОНД
МҮОХ-ноос буудлагын шигшээ багийн тамирчин Н.Баяраа, О.Есүгэн нар "Парис 2024" олимпын зарим дасгалд буудах боломжгүй болоод байв. Тодруулбал, буудлагын спортын 50 метрийн дасгалд олимпын эрхээ авахад 10 метрийн хийн буу, 10 метрийн холимог багийн төрөлд орох эрх нь нээгдээд нийт гурван дасгалд буудах ёстой.
Гэвч тэмцээний мэдүүлгийг Монголын үндэсний олимпын хорооноос явуулахдаа 10 метрийн хоёр дасгалыг нь бичилгүй, баримтаа дутуу явуулж, оролцох боломжгүй болсонд тамирчид гомдолтой байв.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс “Парис 2024” Олимпын наадамд оролцох буудлага спортын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч яаралтай арга хэмжээ авч ажиллаж буйгаа мэдээлсэн. Удалгүй МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг асуудал шийдэгдэж, тамирчид бүрэн дасгалдаа оролцох эрхтэй болсон гэв.
Парисын олимпод оролцох Монгол Улсын баг тамирчдын танилцуулга мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛЭЭРЭЙ!
Амралтын өдрүүдэд иргэд гол ус бараадан зугаалах нь ихэсдэг. Үүнийгээ дагаад усны осол ч нэмэгддэг. Тиймээс ард иргэд та бүхэн эдгээр өдрүүдэд үер, усны аюулаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослоор 1044 хүн амь насаа алджээ.
2017-2023 онд усны ослоор амиа алдагсдын дийлэнх нь 17-21 насныхан байна. Мөн усны ослоор амиа алдсан том хүний 67,4 хувь нь эрчүүд байна.
Харин 2024 он гарсаар усны ослын 80 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 65 хүн амиа алдсаны 52 том хүн, 13 нь хүүхэд байна. 2023 оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 3,9 дахин, нас барсан хүний тоо 2,6 дахин өссөн. Усны ослоор нас барсан иргэдийн 14 хувь нь сэлж чаддаг байжээ.