gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.12
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.12
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтаар тэдний хэлэлцэх асуудлууд

Б.Нямдарь
Дэлхийд
2026-05-14
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
Дэлхийд
2026-05-14
АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтаар тэдний хэлэлцэх асуудлууд Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Тpамп болон БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинпин нарын Бээжин хотод болж буй дээд хэмжээний уулзалт өнөөдөр /05.14/ эхэлж байна. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй сүүлийн есөн жилийн хамгийн өндөр түвшний айлчлал болж байгаа бөгөөд дэлхийн улс төр, эдийн засгийн хувьд онцгой анхаарал татаж байна. 

Өнөөдрийн уулзалтаар хэлэлцэх гол асуудлууд:

1. Худалдааны дайн ба тариф
Хоёр улсын худалдааны зөрчил уулзалтын хамгийн чухал сэдэв хэвээр байна. АНУ Хятадаас америкийн бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, Боинг онгоц худалдан авах, АНУ-ын компаниудад Хятадын зах зээлийг илүү нээхийг шаардаж байна.

Харин нөгөө талаас БНХАУ-ын зүгээс АНУ-ын технологийн экспортын хоригийг сулруулах, ялангуяа хагас дамжуулагч, AI чипийн хязгаарлалтыг багасгахыг хүсэж байгаа аж. 

2. Хиймэл оюун ухаан (AI) ба технологийн өрсөлдөөн
Уулзалтаар AI-ийн хамтын ажиллагаа болон технологийн өрсөлдөөн чухал байр суурь эзэлнэ. Энэ удаагийн айлчлалд Элон Маск, Женсен Хуан, Тим Күүк зэрэг томоохон технологийн компаниудын удирдлагууд оролцож байгаа нь үүнийг харуулж байна. Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр /Вашингтон пост/ АНУ, БНХАУ хамтарсан “AI Council” байгуулах асуудлыг ч хэлэлцэж магадгүй байна.

3. Тайванийн асуудал
Тайваньтай холбоотой цэргийн хурцадмал байдал мөн яригдана. Бээжин АНУ-аас Тайванийг дэмжих байр сууриа зөөлрүүлэхийг хүсэж байгаа бол Вашингтон Хятадын цэргийн дарамтад санаа зовниж буйгаа илэрхийлэх төлөвтэй байна. 

4. Ираны дайн ба Ойрх Дорнод
АНУ, Ираны мөргөлдөөн энэ уулзалтад хүчтэй нөлөөлж байна. АНУ-ын зүгээс Хятадаас Иранд нөлөөллөө ашиглах, Персийн булангийн тогтвортой байдлыг хангахад хамтрахыг хүсэж байгаа аж. 

5. Ховор метал ба нийлүүлэлтийн сүлжээ
АНУ батлан хамгаалах болон өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай ховор металын нийлүүлэлт дээр Хятадаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа тул энэ асуудал стратегийн чухал сэдэв болж байна. 

Ямар үр дүнг хүлээж байна вэ?

Шинжээчдийн үзэж буйгаар томоохон “түүхэн гэрээ” гарах магадлал бага ч:

  • худалдааны хурцадмал байдлыг намжаах,
  • тарифын түр эвлэрлийг сунгах,
  • AI болон бизнесийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх,
  • геополитикийн эрсдэлийг бууруулах чиглэлд тодорхой ахиц гарч магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Вашингтон пост, Нью-Йорк таймс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан