gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     3.02
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -10
Зурхай
 3.02
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 3.02
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Б.Нямдарь
Эдийн засаг
2026-02-26
0
Twitter logo

Төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны асуудлаар Олон улсын валютын сангийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн Дэд захирал ноён Маурисио Сотогоор ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ОУВС-ын төлөөлөгчдийг өнөөдөр /2026.02.25/ хүлээн авч уулзан, төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалин хөлсний бүтцийг оновчтой холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Цаашид төрийн албан хаагчдын цалин хөлсний нэгдсэн тогтолцоог бий болгох, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой салбарын хуулиудаар ялгаатай, харилцан адилгүй тусгагдсан заалтуудыг нэг мөр цэгцлэх, давхардлыг арилгах, шалгуур үзүүлэлт, хамрах хүрээг нэг жишигт нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Түүнчлэн, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийх зорилтыг дэвшүүлж, шинэчлэлийг үе шаттай хийж байна. Цаашид бусад улс орнуудад тулгарч байгаа хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр тэтгэврийн зардал нэмэгдэж байгаа нь Монгол Улсад мөн адил тулгарч эхэлж байна. 

Үүнтэй холбоотойгоор тус яамнаас “Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай” болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулж байгааг онцоллоо.

ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ажиллах хугацаандаа Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудад 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллах аж.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан