gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Төгөлдөр: Тооллогын комисс нүдэн баримжаагаар гишүүдийн саналыг тоолсон

О.Батхишиг
Улс төр
2025-09-29
20
Twitter logo

МАН-ын хуульч Г.Төгөлдөр намын даргын сонгуулийг хууль, дүрмийн зөрчилтэй болсон хэмээн мэдээлэл хийлээ.

Түүний хэлснээр, улс төрийн намын үйл ажиллагаа нээлттэй байх зохицуулалттай. Би өчигдөр намын даргыг сонгох бага хуралд анх удаа орлоо. Энэ бага хурал эхэлсэн цагаасаа дүрэм болон хуулиа зөрчсөн.

Л.Оюун-Эрдэнэ дүрмийн дагуу ямар шалтгааны улмаас намын даргын үүрэгт ажлаа өгч байгаагаа илэрхийлсэн өргөдөл өгөөгүй. Амаараа хэлсэн юм чинь болчихсон гэх байр сууриас хандсан.

Намын даргаа чөлөөлсөн, дараа нь сонгосон гэх тогтоол бэлдсэн байсан ч хурал даргалагч нэг тогтоолд хоёуланг нь оруулсан. Энэ нь аль нэг нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд хуучин намын дарга хэвээрээ байна гэсэн далд санаа явж байна.

Дараа нь санал хураалтын журмыг тооллогын комиссоос баталсан. Тооллогын комисст энэ эрхийг олгосон зохицуулалт байхгүй. Нэр дэвшигч бага хуралд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг аваагүй бол тооллогын комиссын баталсан журмын дагуу зөвхөн өндөр санал авсан нэг нэр дэвшигчийг үлдээж санал хураалт явуулна гэсэн.

Хууль ч хүний хувьд чихэндээ итгээгүй, тооллогын комисст ч үүнийг хэлсэн. Энэ бол хамгийн бага санал авсан хүнээ хасаж нэг хүнийг л дэмжинэ гэх санаа. Ардчиллын зарчмаараа хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал явуулах ёстой. Энэ бол байж боломгүй зүйл, сонгох сонгогдох эрхийн зөрчил.

Бага хуралд баталгаажсан 442 гишүүнээс санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нь давуу санал аваагүй. Хуульд зааснаараа энэ тохиолдолд Их хурлаар шийдэх байсан.

Гэтэл хоёр дах санал хураалт явж санал өгмөөргүй байгаа хүмүүсийн эрхийг нь хассан.

Ардчилсан намын даргын сонгуулиар нэр дэвшигчдээ хасалгүй нээлттэй санал хураасан. Гэтэл улс төрийн ууган хүчин ардчилсан зарчмаа зөрчиж нэгийг хасаж, нөгөөг нь гаргаж ирлээ.

Тооллогын гишүүд мандатаа өргөх санал дээр нүдэн баримжаагаар дийлэнх олонх гэж шийдсэн.

Намын тухай хуульд заасны дагуу намын даргын өөрчлөлтийг 60 хоногт дээд шүүхэд хүргүүлнэ. Дээд шүүх 30 хоногийн дотор бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана. Бага хурлын дүрмийн зөрчилтэй шийдвэрийг дээд шүүхэд өгөх үү эсвэл Их хурлаараа батламжлах уу гэдэг асуудал үүснэ гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан