gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Евразийн худалдааны түр хэлэлцээрийг дөрвөн улс соёрхон баталжээ

О.Батхишиг
Нийгэм
2026-02-09
7
Twitter logo

Гадаад худалдааг төрөлжүүлэх, нэг зах зээлээс хэт хамаарах байдлыг бууруулах, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон түүний гишүүн орнуудтай гурван жилийн хугацаатай худалдааны түр хэлэлцээр байгуулаад байна.

Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнууд дотоодын соёрхон батлах процедурыг бүрэн дуусгаж, харилцан ноот бичиг солилцсоноос хойш 60 хоногийн дараа худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлнэ.

Одоогийн байдлаар Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс хэлэлцээрийг соёрхон батлаад байна. Харин Бүгд Найрамдах Армени Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улсад парламентын хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байгаа юм.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем (БТКУС)-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд гаалийн тарифыг шууд тэглэх, бууруулах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, хөнгөлөлт эдлүүлэх зэрэг дөрвөн төрлийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Энэхүү зохицуулалт нь зөвхөн гаалийн тарифт хамаарах бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татварт хамаарахгүй юм.

Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бол ЕАЭЗХ-ноос импортлох барааны 81.7 хувь нь манай улсад үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал эрдэс, химийн салбарын, 7.5 хувь нь аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн байна.

Үүний зэрэгцээ улаанбуудай, өндөг зэрэг хүнсний гол нэрийн бараанд квот тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн тарифыг хэвээр ногдуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг тусгасан.

Хэлэлцээр хэрэгжсэнээр дотоодод үйлдвэрлэдэггүй, бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бараа, тоног төхөөрөмжийн гаалийн татвар тэглэгдэж, импортын өртөг буурах, инфляц тооцоход ашигладаг 42 нэр төрлийн импортын бүтээгдэхүүний тариф тэглэгдсэнээр өрхийн хэрэглээний зардал буурах хүлээлттэй байна.

Мөн худалдааг хөнгөвчлөх хүрээнд экспортын бараанд 50-иас дээш хувийн дотоодын гаралтай орц ашигласан тохиолдолд тарифын хөнгөлөлт эдлэх, 5000 еврогоос доош үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчилгээг өөрөө мэдүүлэх, эрсдэлийн үнэлгээнд суурилсан шалгалт хийх зэрэг шинэ зохицуулалтыг нэвтрүүлснээр бизнесийн зардал буурах боломж бүрдэнэ.

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ОХУ болон Монгол Улсын холбогдох байгууллагууд хамтран гадаад худалдааны дүрэм, стандарт, хорио цээрийн шаардлагын талаар цахим сургалт, семинар зохион байгуулсан юм.

МҮХАҮТ-тай хамтран ЕАЭЗХ-ны зах зээлд экспорт хийхэд тулгарч буй бодит саад бэрхшээлийг тодорхойлох судалгааг хийж, экспортлогчдыг бодитоор дэмжих ажлыг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Эдийн засаг хөгжлийн яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан