gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээний журам"-ыг баталлаа

Б.Нямдарь
Эдийн засаг
2025-12-11
4
Twitter logo

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр болж, журам батлах, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх болон бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 16 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ыг баталлаа. УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэхүү үйлчилгээг зохицуулах эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад шинэ төрлийн үйлчилгээ нэвтрэх боломж бүрдсэн. 

Санхүүгийн зохицуулах хороо энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын оролцоотой өргөн хүрээний судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Олон улсын үнэт цаас зээлдүүлэх холбоо (International Securities Lending Association, ISLA)-ны зарчим болон олон улсын зохицуулалтын жишигт тулгуурлан журмыг боловсруулсан. 

Шинэ журамд үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээнд тавих шаардлага, зээлдүүлэх боломжтой үнэт цаасны төрөл, гэрээний үндсэн нөхцөл, барьцаа хөрөнгийн удирдлага, оролцогчдын эрх, үүрэг болон мэдээлэл, тайлагналын зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Журам хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасаа зээлдүүлэх замаар нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтайгаар удирдах боломж нээгдэнэ. Мөн энэ нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, арилжааны идэвхийг өсгөхөөс гадна Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт ойртуулж, өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Цаашилбал хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, оролцогчдын хүрээг тэлэхэд чухал дэмжлэг болох юм.

Мөн хуралдаанаар “Би Би Эс Эй” ХХК-ийн “Гоулд траст” нэртэй хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан /Gold ETF/ үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэлээ. Тус биржээр арилжаалагддаг сангийн үндсэн зорилго нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үндсэн дээр сангийн хөрөнгийг боломжит санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар алтны үнийн хөдөлгөөний өгөөж болон эрсдэлийг нэгж эрх эзэмшигчдэд хүртээхэд чиглэх юм. Сангийн нэгж эрх нь алтанд хөрөнгө оруулахтай ижил бөгөөд сан нь зөвхөн нэгж эрхэд харгалзах алтны биржээр арилжаалагддаг сан болох АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй /SPDR Gold Shares ETF/ хөрөнгө оруулалт хийхээр бодлогын баримт бичигт тусгасан байдаг. 

Эх сурвалж: СЗХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан