Өнгөрч буй энэ долоо хоногт хаана, юу болов? Хэн, юу гэв?
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Засгийн газрын /2024.12.25/ хурлын үеэр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хүргэсэн. Энэ үеэр тэрбээр "Он солигдох мөчид эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зорилт тавин ажиллаж байна" гэсэн юм.
Тэрбээр, Нийслэл энэ жил хотын эрчим хүчийг 200 мвт-аар нэмэгдүүлэх зорилтдоо хүрч байна. Багануур дүүргийн 50 мвт-ын станц ашиглалтад орж, УОК хүлээж авсан гэв.
Дулааны III цахилгаан станцыг шинэчлэх зураг төслийг ОХУ-ын компаниар гүйцэтгүүлэхийг УИХ дэмжив
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Тэрбээр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨК-ийн 48 мВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 мВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50мвВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 198 мВт, дулаанаар 585 гига килокалори/цаг хүрсэн.
56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулж, тус станц Улаанбаатарын дулааны шугам сүлжээний горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг, нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус хангадаг гэлээ.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ихээхэн эсэргүүцсэн. Төслийн хэлэлцүүлэг баасан гарагт МҮХАҮТ-д боллоо. Хуулийн төслийг 2023 онд тус яамны дэд сайд асан С.Зулпхараар ахлуулан боловсруулж, хагас жилийн өмнө цахим хуудсанд байршуулан, иргэдээс санал авч байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж хуулийн төсөлд нэмсэн, шинэ заалтыг танилцуулав. Тэрээр ажиллах хүчний нийлүүлэлтийн дунд хугацааны таамаглал судалгаанд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан гэсэн юм. Мөн ажиллах хүчний хомсдол үүссэн нь дараагийн шалтгаан гээд үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэсэн юм. Бизнес эрхлэгчид энэ хуулийг дэмжиж, лайвчид эсэргүүцэв.
2024 оны УИХ-ын чуулганы "хамгийн отгон" хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын энэ оны хамгийн сүүлийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэв.
1. “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
2. Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл
3. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА
18 цаг. -20 градус хүйтэн. Автобусны буудал. Хүлээлт. Түгжрэл. Цөхрөл...
Хөөрхөн хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь аваад халуун хоол хийж өгөх гэж... Хөөрхөн хүүхэд нь гэрийн даалгавраа хийж, эрт амрах гэж... хэрдээ л хурдан харихын хүслэн болсоор том, багагүй автобус хүлээж, хөлөө хавсарцгаана.
Харамсалтай нь бидний хүсэл биелдэггүй. Орой бүр төр засагтаа гомдож, улаан гэрэл цацруулах уртаас урт түгжрэлд санаа алдан бэдэрцгээнэ.
“Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д хэвтэн хавдраа эмчлүүлж буй дүү нартаа сэтгэлийн дэм өгөх зорилгоор "Хүслийн шинэ жил" сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Хүслийн захианы хайрцгийг тус эмнэлэгт аялуулан, хүүхдүүдээс хүслээ бичсэн захиаг нь авч, тухайн хүслүүдийг биелүүлэх гэж хичээсэн юм.
Үүгээр дамжуулж нэг ч гэсэн гэрэл гэгээтэй мэдээ түгээхийг зорилоо" гэв.
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
Д.Нацагдорж хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсоноор эхнэр Д.Пагмадулам мөн буруутгагдан, баригдаж таван жилийн хорих ялаар шийтгэгдэн, хилс хэрэгт хэлмэгдсэн түүний богинохон амьдралын бараан түүхийг цагаан болгосон хүн бол Түүхийн ухааны доктор Х.Мэндсайхан.
Тэрбээр 2015 онд Д.Пагмадуламын нэр төрийг сэргээлгэхээр цагаатгуулах үндэслэлийг бичиж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн жилийн дараа буюу 2019 оны 12-р сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Пагмадуламыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан юм. 1924 онд байгуулагдсан Бүсгүйчүүдийг боловсруулах тасгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Пагмадулам нэртэй уран сайхны кино бүтээж, дэлгэцнээ гаргаж буй энэ үед судлаач Х.Мэндсайхантай ярилцлаа.