“Монгол Контент” ХХК-аас эрхлэн гаргадаг GoGo.mn сайт үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж буйг баталгаажуулах сертифекатыг хоёр дахь удаагаа авлаа.
Бид өмнө нь 2021 онд ISAS Media стандартыг баталгаажуулан хэвлэл мэдээллийн салбарт анхдагч болж байсан бол энэ удаад олон улсын сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (Journalism Trust Initiative /JTI/)-д нэгдэн, гэрчилгээгээ баталгаажууллаа.
JTI нь мэдээллийн ил тод байдал, ёс зүйтэй сэтгүүл зүйн зарчмыг хэрэгжүүлдэг эсэхийг шалгах олон улсын стандарт юм. Энэхүү санаачилгыг Хил Хязгааргүй Сэтгүүлчид (Reporters Without Borders) байгууллагаас санаачлан 130 гаруй мэргэжилтний тусламжтай бүтээж 2018 онд олон нийтэд танилцуулж байв.
Өнөөдрийн байдлаар 121 улсын 2130 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага энэ санаачилгад нэгдээд байна. GoGo.mn нь энэ санаачилгад нэгдэн итгэмжлэгдсэнээр уншигчдад ИТГЭЖ БОЛОХ, БАТАЛГААТАЙ мэдээлэл хүргэх зорилтоо олон улсын түвшинд баталгаажууллаа.
JTI гэрчилгээг баталгаажуулах үйл явц:
- Өөрийн үнэлгээ: Цаанаас өгөгдсөн 130 асуултад хариулна.
- Ил тод байдлын тайлан гаргах: Үнэлгээний үр дүнг шууд нийтэлж, ил тод байдлын тайлан болгон олон нийтэд танилцуулдаг.
- Гэрчилгээ авах: Хөндлөнгийн компаниар аудит хийлгэх баталгаажуулна.
GoGo.mn сайтын тухайд, өөрсдийн үнэлгээг хийсний дараа Австралийн Deloitte компаниар хөндлөнгийн аудит хийлгэж, гэрчилгээг баталгаажуулсан. Энэ аудитыг хөндлөнгийн байгууллагаар хийлгэхэд 5000-8000 ам долларын хөлстэй бөгөөд манай сайт Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагаас зарласан тэтгэлэгт тэнцсэн юм.
GoGo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн "Стандарт баталгаажууллаа, хоёр дахь стандартаа нэвтрүүллээ гэхээр юун түрүүнд уншигчдад тэгээд юу гэж, энэ яагаад чухал юм бэ гэсэн асуулт гарч ирэх байх. Стандарт бол аливаа үйл ажиллагаанд шаардагдах ёстой босго шалгуур гэж болно. Редакцын бодлогоо, ажиллаж буй баг, орлогын бүтцээ ил тод зарласан, юуг хэрхэн, яаж хийдэг нь тодорхой баг хамт олны бэлтгэсэн мэдээ, сурвалжилга, нийтлэл уншигчдад тун чухал. Мэдээлэл хамгийн хүчтэй "зэвсэг" болсон энэ үед баталгаатай газраас найдвартай мэдээллийг хүргэх зорилгын хүрээнд бид стандартыг баталгаажуулдаг.
Мэдээлэл хамгийн хүчтэй "зэвсэг" болсон энэ үед баталгаатай, найдвартай мэдээллийг хүргэх зорилгын хүрээнд бид стандартыг баталгаажуулдаг
Бид өмнө нь ISAS Media стандартыг баталгаажуулах үедээ өдөр тутмын үйл ажиллагаа болон бодлогын бичиг баримтуудаа шинэчилж, шинээр боловсруулж байв. Ингэснээр редакцын үйл ажиллагаа нэгдсэн зохион байгуулалттай, ойлгомжтой болоход илүү дөхөм болсон гэсэн үг. Тухайлбал, Редакцын бодлого, Ёс зүйн зарчим, Зар сурталчилгаа байршуулах журам, Өдөр тутмын үйл ажиллагааны журмаас эхлээд ажлын заавруудыг боловсруулан түүнийхээ дагуу ажилладаг болсон. Өмнө нь хэдийгээр өдөр тутамд мөрддөг байсан ч түүнийг бичиг баримтжуулж өгсөн нь давуу талтай. Өөрөөр хэлбэл, бид ямар чиг шугамаар хэрхэн ажиллаж ирсэн, ажиллаж буй, ажиллах нь цагаан дээр хараар бичигдэж, баталгаажиж байв.
Харин энэ удаад хэвлэл мэдээлэлд итгэх итгэл, нэр хүнд буурсаар байгаа энэ цаг үед ил тод байх, итгэл хүлээхэд чухал зүйлсийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, орлогын ил тод байдал, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах зэрэг олон асуудлуудыг тодорхой болгоход чухал алхам боллоо гэж үзэж байна. Бид 2024 оны есдүгээр сард Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төвийн зарласан сургалтад сууснаар энэхүү стандартын талаар мэдээлэл авч, цаашлаад тэтгэлэгт шалгаруулалтад оролцож болохыг мэдсэн. Бэлтгэл ажил, процесс гээд бүтэн жилийн хугацааг зарцуулан гэрчилгээгээ баталгаажууллаа. Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төвийн хамт олон бүхий л үед тусалж дэмжиж байсан төдийгүй цаашдаа ч энэхүү баталгаажуулалтыг хийх байгууллагуудад дэмжих учраас олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа баталгаажуулж, ил тод байдлаа хангаж, итгэлцлийн шалгуурыг даваасай гэж хүсэж байна" гэсэн юм.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн JTI стандартыг баталгаажуулах нь ил тод байдал, итгэлцэлийг бэхжүүлэх чухал үзүүлэлт болж буй бөгөөд GoGo.mn сайт Монгол Улсаас нэгдэж, гэрчилгээг баталгаажуулсан гурав дахь байгууллага боллоо.
2020 онд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төвийн харьяанд байгуулагдсан Монголын баримт шалгах төв энэ стандартыг баталгаажуулсан Монголын анхны хэвлэл мэдээллийн байгууллага болсон.
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо “Сүүлийн үед хуурамч мэдээлэл түгээх нь олширч, хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглан манипуляци хийх нь түгээмэл болж байна.
Ийм үед итгэж болох хэвлэл мэдээллийн байгууллагыг уншигч, зар сурталчилгаа нийлүүлдэг байгууллагуудад ялган таниулах боломж олгодгоороо энэ стандарт ихээхэн ач холбогдолтой.
Уншигч өөрийнх нь хүлээн авч буй мэдээллийг тухайн редакц ямар бүрэлдэхүүнтэйгээр, хэрхэн бэлтгэдийг мэдэж шийдвэр гаргах процесс нь яаж явагддаг зэргийг ил тод харах боломжтой юм.
Тухайн байгууллага JTI стандартаар баталгаажсан тул чанартай сэтгүүл зүйн контент бүтээдэг гэдэг утгаар устгах үндэслэлгүй гэсэн алгоримт ажилладаг
Хоёрдугаарт, маркетингаа хийх гэж буй байгууллагууд ямар байгууллагаар зар сурталчилгаагаа түгээх нь маш чухал. Хуурамч мэдээлэл нийтэлдэг, зөвхөн домэйн нэр эзэмшиж, бусад сайтын мэдээллийг хуулаад тавьдаг, үндсэн сэтгүүлчгүй сайт ч байдаг. Мэргэжлийн бус хүн харахад бол байнгын үйл ажиллагаатай. Гэтэл цаанаа хулгайн сайт байдаг. Тэгэхээр аливаа байгууллагын зар сурталчилгаа эдгээр сайт дээр байршсан байна гэдэг нэр хүндэд эрсдэл учруулна. Харин стандартаар баталгаажсан газруудтай хамтарч ажиллах нь энэ эрсдэлээс сэргийлнэ.
Харин хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд салбар, уншигч, зар сурталчилгаа түгээх байгууллагуудын хэмжээнд танигдана. Фэйсбүүк, Гүүгл зэрэг томоохон платформ дээр байршсан контентыг нь технологийн аргаар устгах эсвэл үзэгдлийг нь бууруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага JTI стандартаар баталгаажсан тул чанартай сэтгүүл зүйн контент бүтээдэг гэдэг утгаар устгах үндэслэлгүй гэсэн алгоримт ажилладаг гэсэн үг.
Одоогийн байдлаар Microsoft Edge вэб хөтөч дээр түлхүүр үгээр хайлт хийхэд JTI стандарттай байгууллагын мэдээлэл хамгийн түрүүнд гарч ирж байна” гэв.
Харин өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс “Зууны мэдээ” сонины хамт олон хоёр дахь гэрчилгээг гардаж байв.
Энэ талаар тус сонины тоймч Б.Нямсүрэн “Энэ стандарт нь үргэлжилсэн хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгодог гэж хэлж болно.
Нэг удаад баталгаажуулаад зогсох биш, хоёр жил тутам шинэчлэх тул тухайн редакц эргээд хариуцлагатай байх шаардлагатай. 130 асуулт гэдэг хэцүү биш. Хамгийн гол нь мэдээллээ ил тод, бид нарын хэлдгээр "шилэн" байлгах хэрэгтэй.
Сүүлийн үед "Сонин одоо ч байгаа юм уу" гэх хандлага нэмэгдсэн. Харин бид сонины хувьд Монголдоо анх удаа энэ стандартыг баталгаажуулж, хариуцлагатай сэтгүүл зүйн нэг төлөөлөл болж буйдаа бахархалтай байна. Энэ стандарт нь сонин ч гэсэн үнэ цэнтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэвээрээ гэдгийг илэрхийлж буй нэг илэрхийлэмж болж байна" гэлээ.
Бид GoGo.mn Хараат бус, бие даасан, Та бүхний итгэлийг хүлээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхаар сайжруулалтыг бид тасралтгүй хийсээр байх болно.