gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Туркменистанчууд Цагаадайн хэлийг ашиглаж байсан ард түмэн юм

Б.Эрдэнэчимэг
Соёл урлаг
2024-10-13
17
Twitter logo

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Туркменистан улсад төрийн айлчлал хийж буй билээ. Айлчлалын хүрээнд тус улсын Соёлын Төв цогцолборын Улсын Төв музейд ерөнхийлөгч зочилжээ.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааны гэрээ бичгүүдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин үзэглэж, Чингис хаан Үндэсний музейтай хамтран ажиллахаар тогтлоо.

Тус музей нь 1998 онд байгуулагдаж, Туркменистаны нутагт хүн үүссэн цагаас хойших XVII зууныг хүртэл археологийн голдуу дурсгал дээр суурилагдсан аж. Туркменистаны газар нутгаас олдсон хот суурины туурийг сэргээн үзүүлж, шавар эдлэл, хүрэл эдлэл, шаазан, чулуун эдлэлүүдийг он дарааллын хувьд дэглэн үзүүлсэн бөгөөд Монголын эзэнт гүрний өмнөх үеийн Сельджукийн болон Хорезмын хаант улсын цэцэглэлтийн түүхийг харуулсан сонирхолтой дурсгалуудаас бүрджээ.

Мөн Монголын эзэнт гүрний үеийн түүхэнд хамаарах шинэ Ниса, Мерв зэрэг хотуудын малтлагаас гарсан зарим дурсгалуудыг үзүүлсэн бөгөөд Согдын үеийн бурханы шашны зарим цуглуулга, хүн чулуу хадгалагдаж байгаа бөгөөд тус музейн захирал М.А.Чарыев, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар тусгайлсан уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр музейн хооронд хамтран ажиллах, Монголын эзэнт гүрний ул мөр, монгол дахь түрэгийн түүхтэй холбоотой дурсгалуудыг хамтран судлах, ирэх оны наймдугаар сард Монголд болох "Монгол ба бүс нутгийн үндэсний музейн нэгдсэн форум"-д оролцохыг урилаа.

Ташрамд сонирхуулахад, Туркменистан нь Цагаадай улс, Иль хаант, умард хэсэгтээ Алтан ордны түүхтэй холбоотой багагүй дурсгалтай бөгөөд Цагаадайн хэлийг ашиглаж байсан ард түмэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан