gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Цогтгэрэл: Бид цалингийн энэ нэмэгдэлтэй САНАЛ НИЙЛЭХГҮЙ

Б.Нямдарь
Боловсрол
2025-10-21
408
Twitter logo

Багш нар цалингаа 3,5 сая төгрөгт хүргэхээр ажил хаялт зарлаад буй. 

Багш нарын цалинг хэрхэн, ямар бүтцээр нэмэхээр талаар албаныхан хамтарсан мэдэгдэл хийлээ. Тодруулбал Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар багшийн цалинг он гараад 20 хувь, ирэх 7 дугаар сард 10 хувиар буюу нийт 30 хувь нэмэгдүүлэх саналыг хэллээ. 

Харин энэхүү саналтай Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс санал нийлэхгүй байгаагаа мэдэгдлээ. 

Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл:
- Бид энэхүү та бүхний санал болгож буй цалингийн нэмэгдэлтэй санал нийлэхгүй байна.  Гэхдээ дотроо багш ажилтнуудтайгаа ярилцаж, зөвшилцөнө. Учир нь бид хамтын шийдвэр гаргах ёстой. Өнөөдрийн уулзалт бол хэлэлцээр биш хэлэлцээ гэж ойлгож байна. Учир нь нийт улс орон даяар 550 мянган боловсролын байгууллагын  30 мянган хүн ажил хаяад байна. Гэрээ хэлэлцээр байгуулъя, арга хэмжээ авъя гэж сэтгэл гаргаж байгаа тань сайшаалтай ч бидний хүссэн нийгмийн хүлээлт, үр дүнд хүрэхгүй байна.

1,4 сая төгрөгийн цалингаар, нэг ангийн 70 хүүхэдтэй та бүхэн ажиллаад үз, нэг сар амьдраад үз

Боловсролын салбарт 2020-2024 онд жил бүр байнгын тэмцэл үргэлжилсээр ирсэн. Цалин хөлс өсөхгүй, өсөхдөө 10-20 хувь өсдөг байсан. Ирэх сараас 20 хувь, 7 сараас 10 хувь нэмнэ гэжээ. 2026 оноо Боловсролын жил болгон зарласан юм чинь багшийн цалинг 3,5 сая төгрөг хүргээч ээ гэсэн саналтай байна. Өмнө нь Ерөнхий сайдтай уулзаад гарц гаргалгааг л ярилцсан байхад, зөвшилцөлд хүрсэн мэтээр хэвлэл мэдээллээр цацаад байсан нь сайд ямар ёс зүйгүй нь харагдаж байна. 

Амаар ярьсан зүйлс ажил хэрэг болохгүй. Бид 2026 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд л цалинг 3,5 сая төгрөг болгохыг шаардаж байна. Ажил хаясан эдгээр өдрүүдэд багш, ажилтнуудаас төлөвлөгдсөн ажил, зайлшгүй хийх ёстой ажлаа хий хэмээн дарамт шахалт үзүүлээд буй. Тэдгээр хүмүүс хийх боломжгүй болсноо хэлээд, мэдэгдээд байна. 1,4 сая төгрөгийн цалингаар, нэг ангийн 70 хүүхэдтэй та бүхэн ажиллаад үз, нэг сар амьдраад үз.  Хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгааг бид бүхэн бүгд мэдэж байгаа шдээ. Улсын дундаж цалин гээд байна. Шинэ багш 2,5 сая төгрөг авах боломжгүй, 1-5 жил ажиллахад 1,4 сая төгрөгийг 40 хувь нь авч байгаа. "Цалин чинь он гараад 20 хувь нэмэгдэх нь ээ" гэвэл бараг бүгд гарна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Бидний ажил хаялт хуулийн дагуу явж байгаа, гурван ч удаагийн шатыг дамжсан. Шууд ажил хаялт зарлаагүй юм шүү. 

Ажил хаялт нэгэнт эхэлсэн, нэмэлт хэлэлцээр хийж, хоёр тал гарын үсэг зурснаар дуусдаг. Бид улс төржихгүй. Одоо шийдвэр гаргах боломжгүй, та бүхний саналыг бусдадаа хүргэж нэмэлт хэлэлцээг хийх болно. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан