Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) Улаанбаатарын оршин суугч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангадаг. Мөн бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлдэг.
Тус газар Түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулан ажилладаг байна.
ОСНААУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэртэй ярилцлаа. Тэрээр ус, дулааны төлбөрийг олон жил нэмээгүй тул ОСНААУГ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй болсныг онцлов.
Ус, дулааны үйлчилгээний төлбөр нь ОСНААУГ-ын үндсэн үйл ажиллагааны өртгийг нөхдөггүй. Мөн 2019 оноос хойш ус, дулаан хэрэглэгчийн тоо 50 хувиар өсөн, тус газрын ачаалал нэмэгдсэн. Гэхдээ ажилчдын тоо нь нэмэгдээгүй гэсэн юм.

ОСНААУГ-ЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.БАТДЭЛГЭРИЙН ЯРИЛЦЛАГЫН ОНЦЛОХ ХЭСГҮҮД
ОСНААУГ хэрэглэгчдийн төлсөн ус, дулааны үйлчилгээний төлбөрөөр санхүүждэг. Нийслэл өнгөрсөн онд л татаас олгосон. Нийслэлд орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлдэг 70 хувийн контоор бий. Тэдний зарим нь сайн, зарим нь хангалтгүй ажиллаж байна.
Улсын, хувийн контоорууд ижил үнээр үйлчилдэг, үнийг дээрээс тогтоодог. Бид ус, дулааны үйлчилгээ, засварын төлбөрөө өөрсдөө тогтоодоггүй. Усны төлбөрийг олон жил нэмээгүй тул хувийн контоорууд ч санхүүгийн хүндрэлтэй тулж, цалингаа тавьж чадахгүй байна.
Усны үнэ бага байгаа тул бид цалингаа нэмж чаддаггүй. Инженерүүд илүү өндөр цалинтай газар руу явчихдаг. Ус, дулаан хангамжийн асуудлаа хэнээр шийдүүлэх вэ?
Манай эдийн засагчид 2026.01.01-нээс ус, дулааны төлбөр нэмэгдэнэ гэж тооцоолсон байсан ч дахин нэг жилээр нэмэгдлийг хойшлууллаа. Монголд мөнгөөр илэрхийлсэн үнэтэй ганцхан зүйл байгаа нь ус. Нэг литр ус 1 төгрөг 34 мөнгө буюу маш хямд үнэтэй.
Ус, дулааны үйлчилгээний үнийг ядаж өртөгт нь хүргэх хэрэгтэй байна. 2024 онд бид усны үйлчилгээнээс 2.1 тэрбум, 2025 онд 9.4 төгрөгийн алдагдал тус тус хүлээсэн.
Нийслэлийн шугам сүлжээний 60-70 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Хөрөнгөгүй тул бид сольж чаддаггүй байна. Энэ нь нэг л өдөр аюулын харанга дэлдэнэ. Одоогоор амь аргацааж байна. Яавал хөлдөхгүй, бохирыг нь халиахгүй байх уу гэж л ажилладаг. Дөнгөн данган засвар үйлчилгээ хийж байна.
Манай улсад усны үнэ байхгүй. Олборлоод хэрэглэгчийн крант хүртэл түгээх зардлыг л хэрэглэгч төлдөг. Гэвч энэ зардлаа нөхөж чадахгүй байна.
Нийслэлийн нийт өрх, ААН-ийн 13 хувь нь усны тоолуургүй. 40, 50 мянгатын гэх мэт хуучны байруудад тоолуур тавих боломжгүй байдаг. Тооолуургүй өрхүүд тоолууртай айлуудаас хоёр дахин илүүг төлдөг.

Цаашид ус, дулааны эрчим хүчний үйлчилгээний үнийг инфляцтай уялдуулах нь зөв.
Цэвэр усанд сард 1340 төгрөг төлсөн бол танайх 0.5 литрийн хэмжээтэй 2000 ширхэг усыг 1340 төгрөгөөр хэрэглэсэн гэсэн үг юм. Оршин суугчид орон сууцны конторын үйл ажиллагаандаа сэтгэл ханамжгүй бол СӨХ-дөө хандан, өөр контор сонгож болно.