Энэ сарын 7-нд буюу өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болсон. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 мянган ам.доллар байсныг багасгаж, 50 мянган ам.доллар болгох зэргийг тусгажээ. УИХ-ын гишүүд энэ төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Мөн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2021.10.06-ны өдрийн хуралдаанаар энэ төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. П.Анужин, Д.Өнөрболор нар Эдийн засгийн байнгын хорооны гишүүд биш.
Хуулийн төслийг боловсруулах явцдаа гишүүдийн санал, байр суурийг нэгтгэх хурал нэг ч удаа болоогүй. Энэ асуудлыг байнгын хороонд оруулах гэж байгааг надад огт мэдэгдээгүй.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өчигдөр (2021.10.09) нүүр номоороо дамжуулан ихэд бухимдсан мэдэгдэл хийв. Тэрээр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар зарчмын байр сууриа илэрхийлэх нь зөв гэж бодлоо. Энэ асуудлын улмаас иргэд цахим орчинд маш их бухимдаж байна. Энэ хуульд гадаадын хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монголд байнга оршин суух эрх авах бол хөрөнгө оруулалтын доод хэмжээ 50 мянган ам.доллар байна гэжээ. (Энэ босго одоогийн хуулиар 100 мянган ам.доллар байгаа юм.)
Энэ заалтыг эсэргүүцэж буй иргэдийн зөв. Би энэ хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй хоёр саналтай байсан. Цар тахлын улмаас манай улсын эдийн засаг агшиж байна, хүнд байна. Цаашдаа ч хүндрэх аястай байна. Их өрийн сорилттой нүүр тулгарч байна. Иргэдийн орлого тасалдаж, ААН-үүд хаалгаа барьж байна. Ийм хүнд үед бид ажиллаж амьдарч байна. Иймд үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Энэ асуудалд бид илүү өргөн хүрээнд, мэдлэгтэйгээр, том агуулгаар нь, шинжлэх ухаанчаар хандах ёстой. Засгийн газарт хөрөнгө оруулалтын асуудлаар хийсэн, үндэслэлтэй, цэгцтэй, олон талаас нь харсан, маш сайн судалгаа байсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягт Засгийн газартай байр сууриа нэгтгэх талаар би удаа дараа саналаа хэлсэн.
Гэтэл хуулийн төслийг боловсруулах явцдаа гишүүдийн санал, байр суурийг нэгтгэх хурал нэг ч удаа болоогүй. Энэ асуудлыг байнгын хороонд оруулах гэж байгааг надад огт мэдэгдээгүй. Хуулийн төслөө чуулганы хуралдаанд оруулсан. Х.Ганхуяг гишүүний энэ үйлдэл санаатай, санамсаргүй юү гэдгийг би мэдэхгүй байна. Эдгээр үйлдэл нь санаатай гэж би хардаж байна. Надад мэдэгдээгүй энэ хариуцлагагүй үйлдлээс нь болж би үндэсний дайсан хэмээн буруутгагдаж байгаадаа харамсаж байна. Би хөрөнгө оруулалтын босго хувь хэмжээтэй холбоотой үг өгүүлбэр оруулаагүй, засаагүй, агуулгыг илэрхийлээгүй. Миний оролцоо, боломжийг хангаагүй. Ийм явцуу бохир улс төр явж байгаад харамсаж байна. Ард түмний төлөө, хөгжлийн төлөө явдаг хүмүүсийг золиос болгодгийг та бүхэн харлаа.
Энэ хуулийн төслийг санаачлагч, чиглүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг гишүүн та ёс зүйтэй бай. Олон нийтэд хариуцлагагүй үйлдлийнхээ талаар зөв ойлголт өгч, тайлбар хийхийг би УИХ-ын гишүүний хувиар шаардаж байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад иргэдийг бухимдуулсан заалтыг өөрчлөх бүрэн боломжтой. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ заалтын засахын төлөө би явна.
Би цаашдаа шаардлагатай бол энэ хуулийг төслийг татан авах санал гаргаж ажиллана гэдгээ мэдэгдье. Би ургуулж бүтээж явсан, улс орноо тонож яваагүй.
УИХ-ын гишүүн П.Анужин өнөөдөр (2021.10.10) нүүр номдоо дараах шаардлагыг тавьсан юм.
-Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ! Зүтгэсээр ч ирсэн! Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ!
Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, болхи, ядмаг байдлаар томьёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат!!!
Хууль өргөн барих албан бичигт чинь гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт байгаагүй шүү!!! Эцсийн хувилбараа үзүүлж танилцуулаагүй. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ!
Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгийн босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй!!!
Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгийн босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй!!! Төрийн тогтвортой, нээлттэй бодлого, авлигагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан! Харамсалтай нь та, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй, үзүүлэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ! Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй!!! Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан!
Дээлийн хээ, араар тавилтын хууль санаачилсан гэх мэт хийгээгүй зүйлийнхээ төлөө гөрдүүлж ирэхдээ, улс орны эрх ашиг хөндөөгүй аар саар асуудал учир тайлбар хийлгүй даваад ирлээ!!! Харин энэ асуудал бол гүлдийж, дуугүй сууж, эсвэл хийсэн бурууг чинь үүрэлцэж, өөрийг чинь утгагүй хамгаалж, өнөөг хүртэл буй болгосон үнэ цэнээ гишгүүлэх сэдэв биш!!!
Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй хууль боловсруулагчийн хувьд эргүүлэн татвал монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана!
Эцэст нь, надад итгэдэг бүх хүнд хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтад миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье!
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд баталжээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тавдугаар сарын 19-ний өдөр lawforum.mn цахим хуудсанд хуулийн төслийг байршуулан санал авч эхэлжээ. Тэрээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй зохицуулалт болно. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна, чанартай хөрөнгө оруулалт татна гэж үзэж байгаа юм.
Ажлын хэсгийн гишүүд (УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин)-ийн гарын үсэгтэй, Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай албан бичгийг өнгөрсөн зургаадугаар сарын 4-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээжээ.