gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.12
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.12
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын хурал эхэллээ

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2026-07-17
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
Нийгэм
2026-07-17
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 19 минут
2026.07.17

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярын хурал СТӨ-нд эхэллээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын түүхт 105 жилийн ойн баярын мэнд хүргэе! 

Монгол төрийн хууль ёс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн удирдлага, генерал, офицер, ахлагч, ахмад дайчид, нийт ажилтан, алба хаагчид, мөн тэдний ар гэр, үр хүүхдүүд Та бүхэндээ Цагдаа, дотоодын цэргийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. 

Та бүхний өргөсөн тангараг, үнэнч зүтгэл, эр зориг, хариуцлага, хүнлэг сэтгэл Монгол төрийн хууль ёсны баталгаа, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын найдвартай түшиг байсаар ирсэн бөгөөд цаашид ч байх болно. 

Монгол төрийн сүр хүч, хууль ёсны дархлаа болсон энэ эрхэм албаны нэр төр үеийн үед мандан бадарч, нийт алба хаагчид Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, албаны зам мөр дардан, гэр бүл тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. 

Монгол төрийн хууль ёс үеийн үед бат бэх оршиг. Монголын ард иргэд үргэлж амар тайван, аюулгүй аж төрөг. Монголын цагдаа, дотоодын цэргийн алдар суу үеийн үед мөнхөд бадран мандах болтугай. Түүхээрээ бахархаж, тангарагтаа үнэнч байцгаая!” гэв.  

  11 цаг 35 минут
2026.07.17

Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулжээ.

“Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болж, хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг эхлүүлсэн юм. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй бие даасан 939 хуулиас цагдаа, дотоодын цэргийн байгууллага 123 хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Улсын Их Хурал, Засгийн газар, Салбарын сайдын дангаар болон хамтран баталсан 215 тогтоол, шийдвэр, эрх зүйн актыг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлдэг.

12 мянган алба хаагчтай, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн тусгай алба болон хөгжив. 

Цаашид бүс нутаг, улс орны хөгжил, дэд бүтэц, хүн амын төвлөрөл, гэмт хэрэг, зөрчлийн гаралт зэрэг олон талт хүчин зүйлээс шалтгаалан цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативд нийцүүлэх замаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг бэхжүүлнэ.

Үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэн, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун, дижитал шилжилтийг эрчимжүүлж, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашиглахыг чухалчилж байна. 

Түүхэн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2, Тэргүүн зэргийн одон-Чингис хаан одонт 1, Ардын багш 1, Гавьяат зүтгэлтэн 2, Генерал цолтон 22, Гавьяат хуульч 42, Үйлчилгээний гавьяат ажилтан 10, Гавьяат тээвэрчин 2, Гавьяат дасгалжуулагч 3, Гавьяат тамирчин 7, Хүний гавьяат эмч 2, Гавьяат жүжигчин 2 төрөн гарчээ.

  12 цаг 17 минут
2026.07.17

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан