Сүүлийн 20 жилийн хугацаанд Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр 3000 гаруй оюутан гадаадын их, дээд сургуульд суралцжээ. Гэвч энэ жил тус сангийн сонгон шалгаруулалт хууль бус явагдсан хэмээн эцэг эхчүүд болон иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийлээ.
Эдгээр иргэд наймдугаар сарын 8-нд Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж 90 хоног өнгөрөхөд ямар нэгэн албан хариу ирээгүй байна. Тэдний хэлснээр, тус сангийн үүрэг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаа хууль бус сонгон шалгаруулалт явуулж, олон байгууллагын шийдвэрийг үл тоомсорлон ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа аж.
Шүүх, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Прокурорын байгууллага, Ёс зүйн хороо зэрэг нийт долоон байгууллагаас О.Сийлэгмаагийн үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзсэн байна. Түүнчлэн ажлын байран дээрээ албан хаагчаа зодсон тухай прокурорын шийтгэлийн хуудас гарсан тухай ч эцэг эхчүүд мэдээлэв.
Жил бүр дэлхийн топ 100 их сургуульд тэнцсэн оюутнуудад зориулж тус сангаас сонгон шалгаруулалт зарладаг. Энэ жил 200 орчим хүн хүсэлтээ гаргасан ч сонгон шалгаруулалт шударга явагдаагүй хэмээн гомдол гаргажээ.
Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очирренчин хэлэхдээ, 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Мөн 2024 оны А/30 дугаар тогтоолоор гадаадад суралцах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс 100 хүртэлх тэтгэлэг олгохоор тусгасан. Гэвч энэ заалт бодит амьдралд хэрэгжихгүй байна.

Монголын хараагүйчүүдийн холбооны нэг суралцагч Стэнфорд болон Харвардын их сургуулиас тус бүр 50 хувийн сургалтын хөнгөлөлттэй санал авсан ч Зээлийн сангийн ярилцлагаар хууль бус шалтгаанаар хасагджээ.
Тэр суралцагч зургаадугаар сарын 25-нд ярилцлагад орж, шаардсан бүх материалыг хугацаанд нь бүрдүүлсэн ч “төрийн сангийн тэтгэлэг хүртсэн суралцагч биш” гэх үндэслэлээр долдугаар сарын 7-нд нэрсийн жагсаалтаас хасагдсан байна. Гэтэл Үндсэн хуулийн дагуу хөдөлмөрийн чадвараа 60-70 хувь алдсан суралцагч төрийн сангийн тэтгэлэг авах эрхтэй байдаг.
Зээлийн сангийн ажлын хэсэг журмаа зөрчсөнөө аман байдлаар хүлээн зөвшөөрсөн ч Боловсрол, шинжлэх ухааны сайд П. Наранбаяр уг асуудлыг хэлэлцэхгүй болгожээ татгалзжээ. Үүний улмаас дэлхийн топ 10-д багтдаг хоёр их сургуулийн хос урилга авсан оюутан суралцах боломжгүй болсон байна.

Иймээс эцэг эхчүүд болон иргэний нийгмийн төлөөлөл хууль бус ажиллагаанд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.