gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НИТХ: Төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй холбоотой иргэний гомдол 9-р сард ирсэн

Э.Энхмаа
Нийгэм
2025-10-15
477
Twitter logo

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав гэх эмэгтэй 22 жилийн турш нөхөртөө зодуулж, хүнд гэмтлүүд авсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч хариу өгдөггүй, шийдэгдэхгүй өнөөг хүрсэн гэж өөрийн амьдрал, нөхрийнхөө хүчирхийлэл, яргаллын талаар хэвлэлд илэн далангүй ярив. Энэ мэдээлэл олныг хирдхийлгэж, НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ.

Иргэн О.Нарангарав энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаас гадна НИТХ-д хандсан гэж ярьсан. Энэ талаар НИТХ-аас тодруулахад,

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй холбоотой асуудлаар гэр бүлийн хүн нь 2025 оны 9-р сарын дундуур гомдол гаргасныг НИТХ-ын Ажлын алба хүлээж авсан. Уг гомдлыг судлаад, гомдол гаргагч болон нэр дурьдагдсан төлөөлөгчийн аль алиныг хүлээн авч уулзаж, тухайн үед шаардлагатай шийдвэрийг гаргасан. 

Гомдол гаргагч тал хоёр дүүргийн Цагдаагийн байгууллагад хандсан гэж мэдэгдэж байсан. Нэгэнт цагдаагийн байгууллагад хандсан, гомдолд илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл дурьдагдсан учир хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.  

Ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан бол хуулиар төлөөлөгчийг огцруулах асуудал тавигдана. Гэтэл гомдолд дурьдагдсан үйлдэл нь НИТХ-аас 2017 онд тогтоосон Ёс зүйн дүрэмд хамаарах асуудал биш, илэрхий гэмт хэргийн шинжтэй, хүний эрх, эрх чөлөөнд халдсан асуудал байх тул хууль хяналтын байгууллага шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоох нь зүйтэй гэж манай байгууллага шийдвэрлэсэн.

Нийслэлийн прокурорын газраас иргэн О.Нарангаравыг онц хэрцгийгээр зодож, хүчирхийлсэн асуудлаар яллагдагчаар татаж, хяналт тавин ажиллаж байна гэж өнөөдөр /2025.10.15/ мэдэгдэв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  41 дүгээр зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох зохицуулалтыг тусгажээ.
41.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:
41.1.1.нас барсан;
41.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
41.1.3.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
41.1.4.тухайн орон нутгаас шилжсэн;
41.1.5.энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон;
41.1.6.энэ хуулийн 40.1-д заасныг зөрчсөн;
41.1.7.Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;
41.1.8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон.
41.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан