Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.10.23/ 12 цаг 30 минутад, гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлжээ.
2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад төвлөрүүлэх орлогын дүнд өөрчлөлт оруулжээ.
Гадаад харилцааны сайдын багцын Дипломат төлөөлөгчийн газруудын улсын тэмдэгтийн хураамжийн орлогыг 7.9 тэрбум, харьяа байгууллагын өөрийн орлогыг 2.2 тэрбум, Батлан хамгаалахын сайдын төвлөрүүлэх орлогыг 5.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ.
Мөн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 287.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Сангийн сайд Б.Жавхлан төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт алба хаагчид, сонсогчийн дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах, батлагдсан норм, стандартын дагуу шатах тослох материал, хээрийн дадлага сургуулилалт, машин, техник хэрэгслийн урсгал засварыг ирэх оны төсөвт суулгасан.
Үйлчилгээ, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхэд суурилсан хүн төвтэй хандлагыг төлөвшүүлэхэд холбогдох төсвийг ч тооцсон гэжээ.
ТӨСВИЙН ТООНУУД
- 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 35.6 хувь,
- Нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь,
- Төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай,
- Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэнэ.