Саудын Арабт анх удаа очлоо. Тус улсын нийслэлд болсон “Ирээдүйн эрдэс баялаг-2025 форумыг сурвалжлах зорилгоор очсон хэрэг.
Хурлын нэр ирээдүйн эрдэс баялаг тул юуг ирээдүйн эрдэс баялаг гэж үзэж байна вэ гэсэн асуулт хамгийн түрүүнд бодогдов. Эрдэс баялаг гэхээр бидний санаанд нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр хамгийн түрүүнд ордог. Тэгвэл эдгээрийг уламжлалт уул уурхай гэх болжээ.
Ирээдүйн эрдэс баялаг нь зэс, уран, лити, кобальт, никель, ниобум, волфрам, манган, титан, циркон юм. Эдгээрийг хэн түрүүлж олборлож чадна, тэр компани, тэр улс зах зээлийг түрүүлж эзэлнэ.
Ойрын ирээдүйд эдгээр эрдсийн эрэлт өсөж, үнэ нь нэмэгдэх тул чухал гэж тодотгожээ. Учир нь цахилгаан машин, салхин сэнс, нарны хавтангууд, цэнэг хураагуур гэх мэт орчин технологийн гол түүхий эд нь дээрх эрдсүүд юм. Хэдийгээр дэлхий нийтээрээ ногоон ирээдүй рүү, сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч байгаа ч сэргээгдэхгүй баялаг болох зэс, никель зэргийг олборлосоор л байна гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Тэгэхээр уул уурхай олон улс оронд чухал салбар хэвээр байх нь.
Ирээдүйд үнэ нь өсөж, улс орнууд түрүүлж олж авахын төлөө өрсөлдөх зэс, уран, лити, кобальт, никель, ниобум, волфрам, манган, титан, циркон Монголд бий юу? Монгол үнэхээр их баялагтай улс мөн үү?
Ирээдүйд үнэ нь өсөж, улс орнууд түрүүлж олж авахын төлөө өрсөлдөх зэс, уран, лити, кобальт, никель, ниобум, волфрам, манган, титан, циркон Монголд бий юу?
Энэ сарын 15-17-ны өдрүүдэд болсон дээрх хурлын үеэр Монголыг огт яриагүй гэвэл үгүй юм. Зэсийн үнэ, эрэлтийн төлөвийг танилцуулсан илтгэлд “Оюу толгой” компани дэлхийд дөрөв дэх том зэс нийлүүлэгч гэдгийг дурдав. Гэвч зэсээс бусад чухал эрдсүүд манай улсад бий эсэхийг мэдэхгүй. Учир нь эрэл хайгуул хийгээгүй, эхлээ ч үгүй байна.
Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас сүүлийн нэг жил огт олгоогүй тул уул уурхайн салбар зогсонги байдалд орсон. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тусгай зөвшөөрлийг удахгүй олгож эхэлнэ, шинэ журмын төслийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яам руу бүртгүүлэхээр илгээсэн гэж мэдээлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэснээр шинэ журам албажиж, журмыг хэрэгжүүлэхэд бэлэн болно.
Одоогоор шинэ журамд чухам ямар өөрчлөлтүүд оруулсан тухай мэдээлэл байхгүй байна.
БИД ӨРСӨЛДӨӨНИЙ ГАДАА ҮЛДЖЭЭ
Бид энд газрын ховор элементийн анхны төсөл болох Халзан Бүргэдэйг эхлүүлэхгүй гэсэн хэсэг иргэдийн бичлэгийг үзэж, уран хортой, хоргүй гэж маргах зуур дэлхийн нөгөө тивд уул уурхайн дараагийн эрдсүүдийн төлөө өрсөлдөж байна. Харин бид өрсөлдөөний гадна үлджээ. Чухал ашигт малтмал гэж нэрлэсэн дээрх эрдсүүдийн эрлийг ч эхлүүлээгүй, энэ чиглэлд төр засаг ямар бодлого баримтлах нь тодорхойгүй байна.
Тэгвэл биднээс 8000 км-ын цаана орших Саудын Араб уул уурхайн дараагийн Цахиурын хөндий болохоо зарлаж, хөрөнгө оруулагчдыг даллаж байна. Цахиурын хөндий болно гэдэг нь уул уурхайн салбарыг цааш нь хөтлөх өндөр технологи, мэдлэгийг нутагтаа төвлөрүүлнэ гэсэн үг юм.
Америкт мэдээллийн технологийн Цахиурын хөндий байдаг шиг Саудын Арабууд уул уурхайн Цахиурын хөндий байх хэрэгтэй гэж үзжээ. Технологийн нарийн мэдлэгтэй хүмүүсийг урьж, нэг газарт төвлөрүүлэн, бизнесийн таатай орчин үүсгэж, хөрөнгө оруулалтаар дэмжин, эко тогтолцоо бүрдүүлэх юм байна. Үүний тулд хүний нөөцөө ч бэлдэж эхэлжээ.
Саудын Арабын хаант улс бүс нутагтаа улс төр, эдийн засгийн хамгийн гол тоглогч, нөлөө бүхий орон.
Саудын Арабын хаант улс бүс нутагтаа улс төр, эдийн засгийн хамгийн гол тоглогч, нөлөө бүхий орон. Анх Бахрейнд газрын тосны баялгийг илрүүлсний дараа хөрш орнууд нь болох АНЭУ, Кувейт, Катар газрын тосны ордуудаа нээж, АНУ тэргүүтэй чинээлэг орнуудыг хар алтаар тасралтгүй хангаж байна.
Нэгэн цагт цөлийн нүүдэлчид байсан Арабууд 100 жилийн дотор баян тансаг амьдралтай болж, газрын тосноос гадна аялал жуулчлал, спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнээр гаднынхныг даллан дуудах болов. Дэлхийн хамгийн алдартай хөл бөмбөгчид болох Криштиану Роналдо, Нэймар энд тоглож, элсэн дээр орчин үеийн хот байгуулсан хэмээн гайхшируулдаг.
Тэд эдийн засгаа цаашид тогтвортой хөгжүүлэхийн тулд ганцхан газрын тосноос хараат байлгүй, өөр эрдсийг ч олборлохоор зорьжээ. Үүний тод илрэл нь Саудын Арабын хаант улсад жил бүр болдог “Ирээдүйн эрдэс баялаг” олон улсын хурал юм. Хурал Хаан Абдулазизийн олон улсын хурлын ордонд болов.
Исламын шашны уран барилгын хийц маягийг орчин үетэй хослуулсан, тансаг ордонд хурал боллоо. Өндөр цагаан, гантиг баганууд, сүрлэг том гэрлийн чимэглэлүүд, номин ногоон хээтэй, бөмбөгөр оройтой танхимууд нь исламын сүмийг эрхгүй санагдуулна. Битүү хээ хуар бүхий модон хаалганууд энэ барилгад сүр нэмжээ. Хана, таазны хээ, чимэглэлүүдийг гараар зураа юу гэлтэй, өөрийн эрхгүй хараа булаана.
Ордны гадна гоёмсог цэцэрлэг, усан оргилуур ч бий. Зочдыг угтах хаалганаас ордон хүртэл эмэгтэй жолоочтой, жижиг задгай машинаар зогсоо зайгүй зөөж байв.
Тэд энэ ногоон дээвэртэй энэ ордныг олон улсын хурал зохион байгуулахад ашиглахаар хотын захад барьжээ. Харин ордны хажууханд алдарт Ритц Карлтон зочид буудал бий. 2017 онд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы санаачилгаар авлига, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд өргөн хүрээтэй ажиллагаа болсон. Энэ ажиллагааны явцад 200 гаруй бизнес эрхлэгч, сайд, хунтайж нарыг энэ зочид буудалд саатуулсныг уншигчид санаж буй биз ээ.
Саудын Араб дэлхийн томоохон эдийн засгуудын нэг. 2021 оны байдлаар нэрлэсэн ДНБ-ээрээ 19-рт жагсжээ. Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчдын нэг, газрын тосны үнийг тогтоогч улс юм. Эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор "Saudi Vision 2030" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Ирээдүйн эрдэс баялаг 2025” хуралд Саудын Арабын хаант улсын Эрчим хүч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар илтгэл тавилаа. Тэд хааны удмын хүмүүс тул танхимд орж ирэх, илтгэлээ дуусахад нь цугларсан олон босож зогсон хүндэтгэлээ илэрхийлнэ.
Хэдий итгэмээргүй боловч 34 сая хүн амтай тус улсад ажил хийгээд татвар төлдөггүй. Харин ч төрөөс нь нэмж урамшуулал өгдөг байна.
Араб эрэгтэйчүүдийн уламжлалт хувцас болох тобных нь (цагаан, хар өнгийн, урт ханцуйтай, шагай хүрсэн урт)-ныхоо гадуур алтан шаргал хүрээтэй хувцас өмссөн байвал өндөр дээд язгууртайг илтгэнэ. Сайд нар нь өндөр настай хүмүүс ч илтгэлээ англиар тавив.
Тэд олон жил газрын тос олборлосон туршлагадаа үндэслэн ил тод байж, төрд байгаа мэдээллийг хөрөнгө оруулагчидтай хуваалцана, хамтран ажиллая, хайгуулын эрсдэлийг чинь үүрэлцэнэ, зарим зардлыг төр гаргана, манай иргэнийг ажиллуулбал татаас өгнө, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангавал татаас нь илүү өндөр гэж танилцууллаа. Мөн одоогоор эрэл хайгуул хийж илрүүлсэн нөөцөө 2.5 их наяд ам.доллартай тэнцэнэ хэмээн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав.
Хэдий итгэмээргүй боловч 34 сая хүн амтай тус улсад ажил хийгээд татвар төлдөггүй. Харин ч төрөөс нь нэмж урамшуулал өгдөг байна. Тэд газар нутгийнхаа баруун эрэг дагуу эрэл хайгуул эрчимтэй хийж, дээр дурдсан чухал ашигт малтмалуудаас ч илрүүлжээ. Энэ бүс нутгаа Арабын бамбай гэж нэрлэсэн байна.
БУСАД УЛС ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЧИГЛЭЛД ЮУ ХИЙВ?
Европын холбоо 2031 он хүртэлх чухал ашигт малтмалын стратегийг баталж, 49 түүхий эдийг чухал гэж онцолжээ. Нийлүүлэлт нь тогтворгүй, бусдаас худалдан авдаг, эрэлт нь цаашид өснө гэх мэт шалгуураар 49 түүхий эдийг нэрлэсэн байна.
1990 онд бидэнтэй ижил гараанаас гарсан, социалист улс байсан Болгар таван жилийн хөтөлбөр боловсруулж, 14 байгууллага хамтран хэрэгжүүлэх болжээ.
Хурлыг зохион байгуулагч болох Саудын Араб улсаа бүхэлд хамарсан геофизикийн суурь судалгааг гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ судалгааг бүрэн дуусгахыг хүлээлгүй, явцын дунд илэрсэн үр дүнгүүд дээрээ ашигт малтмалын эрэл хайгуул хийх лиценз олгож байна. Дотоодын ч бай, гадаадын ч бай Саудын Арабын нутагт эрэл хайгуул хийгээд орд олбол хайгуулын зардлынх нь 70 хувийг өгнө. Төр ямар ч хувь эзэмшихгүй атлаа дараа нь бүтээгдэхүүнийг нь худалдан авна.
Одоогоор зургаан компанид хайгуулын ажлаа гүйцээх санхүүжилт олгожээ. Тэгэхээр өнгөрсөн 2-3 жилд суурь судалгаа нь хийгдэж, тендер нь зарлагдаж, цооногоо илрүүлж, ашигт малтмалаа олсон компани дор хаяж зургаа байна.
ХЭДИЙ ХЭЦҮҮ Ч ХЯТАДТАЙ ӨРСӨЛДӨНӨ
Хурлын үеэр яригдсан бас нэг асуудал нь уул уурхайн салбар дахь БНХАУ-ын нөлөө. Дэлхийн хоёр дахь том эдийн засагт тооцогдох БНХАУ нь уул уурхайн хамгийн том олборлогчийн сацуу боловсруулагч юм.
Жишээ нь газрын ховрын элементийн хамгийн том орд манай хилийн урдхан, Өвөр Монголд бий. Ирээдүйн эрдэс баялгийн хуралд "Хуавэй" компанийнхан оролцсон. Мөн тус улсын лити, хөнгөн цагааны салбарын компаниуд төлөөллөө илгээжээ. Саудын Арабын эрх баригчид хэдий хэцүү ч БНХАУ-ын хэт давамгай байдлыг тэнцвэржүүлэхийн төлөө ажиллана гэдгээ онцлов.
ХУРАЛД ОРОЛЦОГЧИД ЮУ ХЭЛЭВ?
Чухал ашигт малтмалын холбооны УЗ-ийн дарга М.Дагва: Би энд ирээд энэ чиглэлд бусад улс хурдтай ажиллаж байгааг анзаарлаа. Манай улс чухал ашигт малтмалын салбарт хурдтай хөдлөх шаардлагатай, иргэдэд, нийгэмдээ энэ талаар ойлгуулж, урагшлах хэрэгтэй байна.
Манай улс чухал ашигт малтмалыг салбарын хэмжээнд авч үзэхгүй, ганц нэг ордын хэмжээнд ярьж, асуудлыг хэт жижиглэсэн. Тухайн ордыг эсэргүүцэж буй иргэд, ажиллуулах гэж буй компанийн асуудал мэтээр хандаж болохгүй. Чухал ашигт малтмалын цаана дэлхийн хэмжээнд тулгамдсан том асуудлын шийдэл яригдана. Ийм хэмжээнд улс төрчид нь, ард түмэн нь ойлголттой болсон байх шаардлагатай.
“Рио Тинто” компанийн Хэвлэл, харилцаа хариуцсан Ерөнхий зөвлөх Б.Дашням: Ирэх арван жилд 6 их наяд ам.долларыг уул уурхайн эрэл хайгуул, олборлолтод зарцуулах юм байна. Хурлыг зохион байгуулагч Саудын Араб энэ хөрөнгийг яаж нутаг руугаа чиглүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Саудын Араб дэлхийн том компаниудад хөрөнгөө авчраад хайгуул хийх, уурхай байгуулах, олборлолт хийхийг нь илүү хялбар болгожээ. Ингэснээр эдийн засгаа төрөлжүүлэх, илүү хүчтэй эдийн засагтай болохыг зорьж байна.
Эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухаантай холбоотойгоор дэлхий дараагийн шатны, арай өөр тооцооллын систем рүү шилжиж байна. Жишээ нь, Гүүглээс хайлт хийхэд өмнө нь маш бага эрчим хүч шаарддаг байсан бол хиймэл оюун ухаанаар тусгайлсан хайлт хийж байна. Энэ нь өмнөхөөс дор хаяж арав дахин их эрчим хүч шаардана.
Үүнтэй холбоотойгоор маш их эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай болно. Эдгээрийг тэжээх зэс, лити гэх мэт металлын хэрэгцээ асар ихээр нэмэгдэнэ. Үүнийг хэн түрүүлж дэлхийн зах зээл рүү нийлүүлнэ, тэр улс, тэр компани ирэх арван жилд том амжилтад хүрнэ.
Чухал ашигт малтмалын жагсаалтаа 30 гаруй улс зарлажээ. Монгол 31 дэх улс олох боломжтой.
Mining insight сэтгүүлийн редактор С.Болд-Эрдэнэ: Зэсийг дата төвүүдэд, зэвсэг үйлдвэрлэхэд түлхүү хэрэглэх боллоо. Цаашид зэсийн хэрэглээ улам нэмэгдэнэ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Судалгааны байгууллагууд зэсийн хэрэглээ 2030, 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэх мэтээр таамаг танилцууллаа. Өөр өөр тоонууд хэлж байна. Зэсийн хэрэглээ нэмэгдэх хэрээр жилд таван том уурхай нээгдэж байж энэ хэрэглээг хангана. Том уурхай гэдэг нь манай “Оюу толгой”-той дүйцэх хэмжээний уурхайг шинээр нээх шаардлагатай.
Эдгээр уурхай хаана нээгдэх вэ гээд асуухаар Булангийн орнууд, Дундаж Ази, Африкт нээгдэнэ гэж судалгааны байгууллагууд, уул уурхайн салбарын нөлөө бүхий компанийн төлөөлөгчид маш итгэлтэйгээр хэлж байна.
ДҮГНЭЛТ
Чухал ашигт малтмалын жагсаалтаа 30 гаруй улс зарлажээ. Монгол 31 дэх улс болох боломжтой. Үүний тулд төрөөс чухал ашигт малтмалын салбарт ямар бодлого баримтлахаа шийдэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд Чухал ашигт малтмалын газрыг нээн, энэ чиглэлийн судалгаа шинжилгээг идэвхтэй хийх хэрэгтэй.
Саудын Арабын тухайд чухал ашигт малтмалын хуулиудаа 2020 оноос баталж эхэлжээ. Энэ чиглэлд тус улсын эрх зүйн орчин дэлхийн хамгийн сайнд нь тооцогдож байна. Гэтэл бид энд Араб эмэгтэйчүүд машин барих эрхтэй болжээ, кинотеатр руу ордог болсон байна хэмээн нэг талын мэдээллийг л хүлээн авч, газрын тосны арвин их баялаг нь л баяжуулсан гэж дүгнэсээр.
Гэтэл баялгийг зөв зарцуулах, мөнгөөр мөнгө хийнэ гэдэг шиг энэ баялгийг дараагийн орлогын эх үүсвэрт зарцуулах нь илүү чухал. Хэдийгээр тус улсад нүүрээ битүүлсэн, урт хар хувцастай эмэгтэйчүүд гудамжинд үе үе үзэгдэх ч толгойгоо л боосон, нүүр нь ил эмэгтэйчүүд ч байв. Тус улсын ажиллах хүчний 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, уул уурхайн их сургуулийн тал нь эмэгтэй оюутнууд байна. Зөвхөн хөвгүүд их сургуульд элсдэг үе өнгөрч, охид их сургуулийн соёлд хурдан суралцаж, хүчтэй өрсөлдөгч болохоо харуулж байгаа талаар форумын үеэр онцолж байв.
Энэ бүхнээс Саудын Арабууд уламжлалаа гээлгүй шинэчлэгдэж, шинийг хуучинтай нь хамт хэрхэн уялдуулж, хамтад нь хөгжүүлж байгааг харж болно. Арабууд амбийцтай байна.