Хүн төрөлхтнийг нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг, энх тайвны бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXIII наадам эхлэх цаг мөч ойртсоор... Ингээд “ПАРИС 2024”-ийн эргэн тойрон дахь 10 БАРИМТ-тай танилцъя.
1. Зургаа дахь жилдээ оролцож буй Гавьяат тамирчин Б.Сэр-Од
Өдгөө 43 настай Хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од 2003 оноос хойш Монгол улсаа төлөөлөн дэлхийн өндөр чансаатай бүх тэмцээнд хурд сорьж буй бөгөөд 2004, 2008, 2012, 2016, 2020 онуудад Олимпын наадамд гүйж байжээ. Тэрбээр энэхүү амжилтаараа Монголдоо төдийгүй, хөнгөн атлетикийн төрөлд дэлхийд магнайлж буй юм. Зургаа дахь Олимпод нэрт тамирчин Б.Сэр-Од хэрхэн хурдлахыг 8-р сарын 10-ны өдөр 14 цагаас Premier Sports Network сувгаар хүлээн авч үзээрэй.
2. 100 жилийн дараа Парист эргэн ирэв
1900, 1924 онуудад Парис хотод Зуны Олимп болж байсан түүхтэй. 100 жилийн өмнө буюу 1924 онд болсон Олимпыг хамгийн анх радиогоор дамжуулж байсан төдийгүй оролцогч багуудын тоо 29-өөс 44 болж нэмэгдэж байсан аж.
3. Сена мөрний эрэг дээрх Олимпын нээлт
Олимпын хамгийн том нээлт гэж нэгэнт нэрлэгдээд эхэлсэн энэхүү арга хэмжээнд оролцох улсын тамирчид нэг завин дээрээс дэлхий нийттэй мэндэлж, нэг захаас нөгөө зах хүртэл аялна гэнэ. Монгол улсаас хөнгөн атлетикийн нэрт тамирчин Б.Сэр-Од, анхны Олимпдоо оролцож буй боксын залуу тамирчин О.Есүгэн нар улсынхаа тугийг мандуулах бол АНУ-аас домогт сагсчин Леброн Жэймс, Косовогаас эгч дүү жүдогийн тамирчин Гжакова, Грекээс NBA-ийн супер од Яннис Антетокунмпо нар улсынхаа тугийг мандуулах аж. Энэхүү түүхэн нээлт монголын цагаар долдугаар сарын 26-27-ны шилжих шөнө болох бөгөөд Central tv, Premier Sports Network сувгуудаар дамжуулагдах юм байна.
4. Олимпын нийт зардал манай жилийн төсвөөс 1.21 дахин их
“Парис 2024” Олимпын наадмын нийт зардал 9 тэрбум евро бөгөөд энэ нь монгол төгрөгөөр 33.1 их наяд болох гэнэ.
5. Брейк бүжгийн төрөл шинээр нэмэгдэв
Энэ Олимпод Брейк бүжгийн төрөл нэмэгдэж буй бөгөөд серфинг, скейтбоардинг, спорт авиралт, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг ТОКИО 2020 Олимпод нэмэгдсэн төрлүүдэд мөн хоёр дахь удаагаа шилдгүүд хүчээ үзэх аж.
6. Байгальд ээлтэй Олимп
Дэлхий нийтийн цугларах цэг болдог энэ наадам жил бүр байгальд ээлтэй зохион байгуулагдахаар эрмэлздэг билээ. Олимпын өдрүүдэд 11.5 сая жуулчин Парис хотыг зорьж буй бөгөөд нийтийн тээвэр, унадаг дугуй ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Мөн шинэ барилга, байгууламжуудыг цөөн барьж өөрсдийн парк, цэнгэлдэх хүрээлэн, зарим түүхэн дурсгалт газруудад тэмцээнүүдийг зохион байгуулах аж.
7. Усанд сэлэлтийн төрөлд монголоос анх удаа эгч, дүү тамирчид оролцоно
Олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн, Б.Энхтамир эгч дүүс 100 болон 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцохоор болсон билээ. Өмнө нь 1992 оны Барселоны Олимпод Ц.Энхбаяр, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын төрсөн ах дүүс оролцож байсан түүхтэй. Б.Энххүслэн, Б.Энхтамирын тэмцээн 7-р сарын 28-наас 31-ний өдөр Premier Sports Network сувгаар дамжуулагдах юм.
8. Жендерийн харьцаа 50:50
Энэ удаагийн Олимпод нийт 10,500 тамирчин оролцож байгаа бөгөөд жендерийн харьцаа яг тэнцүү буюу эрэгтэй 5250, эмэгтэй 5250 хүн оролцоно гэнэ.
9. Олимпын медальд Эйфелийн цамхгийн хэсгээс багтаажээ
Медалийн нүүр хэсэгт Грекийн ялалтын бурхан Никэ, "Афин 1896" анхдугаар Олимпын наадам болсон Панатинаикос цэнгэлдэх хүрээлэн болон Эйфелийн цамхгийг дүрсэлсэн байна. Харин медалийн ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхийн хэсгүүдээр эх газар дахь Франц улсыг санагдуулах зургаан өнцөгтийг урласан аж.
10. Монгол улсаас Central tv, Premier Sports Network хамтран албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна
Сенагийн эрэг дээр зохион байгуулагдаж буй ПАРИС 2024 Олимпын наадмаа Сэлэнгэ мөрнийхөө эрэгээс Central tv, Premier Sports Network сувгуудаар шууд хүлээн авч үзэх боломжтой. Хэрэв та ДДэш-ийн хэрэглэгч бол кино, спортын сувгуудаар баялаг Супер багцаа сунгаад 601-605-р сувгаар Олимпын агшин бүрийг алдалгүй үзээрэй.