- Манай хоёр орны ерөнхийлөгч таван сарын зайтай харилцан айлчлал хийлээ. Эдгээр айлчлалуудын гол үр дүн юу вэ?
- Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ оны тавдугаар сард Монгол Улсад Францын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны түүхэн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аравдугаар сард Францад төрийн айлчлал хийлээ. Эдгээр харилцан айлчлалаар хоёр орны арвин их соёлын болон хүн хоорондын харилцааны тэнцвэрийг хадгалж, улс төрийн харилцаа, стратегийн салбаруудыг оруулаад эдийн засгийн ирээдүйн нягт хамтын ажиллагааны талаар тус тус маш их үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж чадсан.
Үүний үр дүнд ирэх жилүүдэд хамтын ажиллагаа өргөжин хөгжих бат бөх суурь бий болж байна. Харилцан амлалтын тодорхой үр дүнг бид аль хэдийнэ хараад эхэллээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөөр аймаг бүрээс шалгарсан сурагчдын 13 нь одоо Францын технологийн дээд сургуульд франц хэлний сургалтад хамрагдаж байгаа ба үргэлжлүүлэн сонгосон мэргэжлээрээ суралцана. Мөн бид ирэх жил Францад суралцах дараагийн 12 оюутныг ЭСЯ-ны санхүүжилтээр Улаанбаатар дахь Монгол Францын төв-Аллианс франсэз дээр франц хэлний сургалтад хамруулж эхлээд байна. Энэ бол бидний хэдийнэ хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр дээр нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн зургаадугаар сард сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Францын их, дээд сургуульд суралцаж байсан 100 гаруй монгол төгсөгчдийг хүлээн авч уулзах сайхан завшаан надад тохиосон.