Гадаад худалдааны энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлийг экспортын 698862, импортын 375056 мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргав.
2024 оны эхний 11 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 25 163.5 сая ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2 976.3 сая ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 4029.3 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа.
Энэ оны эхний 11 сард экспортолсон хар тугалгын хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 91.2 хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 79.1 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 99.0 хувь БНХАУ-д тус тус экспортолжээ.
Экспортод 14 596.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар өссөн байна.
Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнд
- Эрдэс бүтээгдэхүүн 12 726.0 сая ам.доллар буюу 87.2 хувь;
- Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 857.8 сая ам.доллар буюу 5.9 хувь;
- Нэхмэлийн материал, нэхмэл эдлэл 388.2 сая ам. доллар буюу 2.7 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.7 хувийг эзэлжээ.
Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 64 хувийг эзэлж байна. Монгол дэлхийн 80 оронд бараа экспортолсноос
- БНХАУ-д 91.2 хувь,
- Швейцарт 4.7 хувь,
- АНУ-д 1.1 хувь тус тус ногдож, нийт экспортын 97 хувийг дээрх орнууд эзэлжээ.

Импортоор нийт 10567.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 2191.3 сая ам.доллараар буюу 26.2 хувиар өссөн байна. Импортын барааны
- 96 хувийг валютын төлбөртэй худалдаа,
- 1.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
- 0.7 хувийг гадаадын тусламжийн бараа,
- 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Импортын барааны нийт дүнд
- Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 2251.5 сая ам.доллар буюу 21.3 хувь,
- Эрдэс бүтээгдэхүүн 2199.5 сая ам.доллар буюу 20.8 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1939.1 сая ам.доллар буюу 88.2 хувь),
- Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 1100.9 сая ам.доллар буюу 17.2 хувь,
- Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 2259.7 сая ам.доллар буюу 21.4 хувь,
- Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 902.9 сая ам.доллар буюу 8.5 хувь,
- Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 557.1 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.7 хувь ногджээ.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 76.2 сая ам.долларын бараа импортолсноос барааг гарал үүслийн орноор авч үзэхэд
- БНХАУ-д 58 хувь,
- Туркт 11 хувь,
- ОХУ-д 8.9 хувь,
- БНСУ-д 4.0 хувь,
- Японд 2.3 хувь,
- ХБНГУ-д 2.0 хувь тус тус ногдож байна.
Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилбал
- АНУ-д 69 хувь,
- БНХАУ-д 10 хувь,
- ОХУ-д 8.5 хувь ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 121.3 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 81.3 хувь, БНСУ-д 6.2 хувь, Энэтхэгт 3.9 хувь, Японд 3.8 хувь тус тус ногджээ.
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 63.6 хувийг БНХАУ-аас, 13.3 хувийг БНСУ-аас, 10.9 хувийг АНУ-аас тус тус олгожээ.
Нийт 157.2 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл
- ОХУ-д 84 хувь,
- БНХАУ-д 14 хувь тус тус ногдож байна.
Манай улс дэлхийн 155 орноос гарал үүсэлтэй бараа импортолсон. БНХАУ-д 40 хувь; ОХУ-д 24.0 хувь; Япод 10.4 хувь; АНУ-д 4.5 хувь; БНСУ-д 4.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.4 хувийг эзэлжээ хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.