Дээрх зурагт Сэлбэ хотыг дүрслэн харуулжээ. Чингэлтэй дүүргийн нутагт, бидний ярьдгаар 6 буудал, 7 буудал орчмыг орчин үеийн хот болгох ажил эхэлсэн.
Энэ томоохон бүтээн байгуулалтыг хэн хийх вэ? Үндэсний үйлдвэрлэгчид, дотоодын компаниуд оролцвол ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд олон давуу талтай.
"Доктор авто сүлжээ" компанийн Маркетингийн албаны захирал И.Баярсайхан “Төслийн бүсэд 8500-9500 өрх суурьших тооцоо бий.
Үүнийг дагаад хамгийн багадаа 11000-13 500 автомашины хэрэгцээ үүснэ.
Иргэд хотын төв рүү явалгүйгээр авто үйлчилгээгээ авч, аюултай хог хаягдлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Бүх үйлчилгээний байгууллагаас цахилгаан машин, скүүтерийн зогсоолыг заавал байршуул гэж шаардсан. Гэвч Улаанбаатарт цахилгаан машин цэнэглэх төв цөөн. Гэхдээ энэ асуудлыг бид шийдэх ёстой” гэв.
Сэлбэ 20 минут хотод олон нийтийн 15 бүс байгуулна.
Эдгээр нь 42.86 га талбайг хамрах бөгөөд хувийн хэвшил, хамтран ажиллах хөрөнгө оруулагч нарыг сонгон шалгаруулах юм.
Төслийн удирдлагын газрын дарга Ш.Ганзоригийн мэдээлснээр, худалдаа үйлчилгээ, эмнэлэг, кино театр зэргийг цогцоор нь барина.
Төсөл хэрэгжүүлэгчээс инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн ажилд бүрэн дэмжлэг үзүүлж, гэрээний хэрэгжилтийг хянаж ажиллах аж.
Оролцогчдын 80-90 хувийг дотоодын аж ахуйн нэгжүүд бүрдүүлнэ гэж төслийн удирдлага үзэж байна.

"Морин сувд" ХХК-ийн төслийн удирдагч Б.Бат-Эрдэнэ “Энэ төсөл 1980-аад оноос хойш хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт. Компаниуд зөвхөн ашиг харахаас илүүтэй хотынхоо ирээдүйд хөрөнгө оруулах, урт хугацааны түншлэл бий болгох тул оролцох сонирхолтой байна” гэв.
ААН-үүдээс сонгон шалгаруулалтын материалыг гуравдугаар сарын 2-ны 16:00 цаг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авна.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн III ангийн оюутан Н.Номин