gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Р.Эмүжин казинод ажиллаж олсон мөнгөөрөө анхны номоо хэвлүүлж байжээ

Соёл урлаг
2009-11-27
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-11-27

-Найрагч бүсгүйн далд амьдралаас-

О.Дашбалбар түүнийг яруу найрагт дурлахад хүргэжээ
Монголын оюун санааны хүрээний эрхэмсэг хатагтай хэмээн энэ эмэгтэйг нэрлэж болно. Сэтгүүлзүй болон утга зохиолын салбарт дээгүүр давхиж яваа Р.Эмүжин Алтай нутгийн бүсгүй. Эдийн засагч аав, багш ээжийн охин тэрээр өөрийн намтар түүхийг төдийлөн ном зохиолдоо хавсаргадаггүй. Саяхан emujin.mn сайтдаа өөрийн бага насны тухай бяцхан хүүрнэсэн байсан. Унадаг дугуйнаас салдаггүй, улаан хацартай, хэнэггүй байрын охин байсан тухай тэнд өгүүлсэн байдаг.

Есдүгээр ангийн сурагч байхдаа анхны шүлгээ бичсэн гэдэг. Түүнийг яруу найрагч О.Дашбалбар үнэлэн тоож, анх их хот уруу даллан,  яруу найрагт "уруу татсан" бөгөөд тун удалгүй их найрагчийн хамгийн анхны шавь болсон аж.

О.Дашбалбарын зөвлөснөөр МУИС-ийг Дорно дахины утга зохиолын их сургууль хэмээх хэн ч мэдэхгүй сургуулиар эргэлзэх юмгүй сольж байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа тэрээр дурдсан нь бий.

Р.Эмүжиний анхны номны өмнөтгөлийг домогт найрагч О.Дашбалбар бичиж өлгийдөн авсан түүхтэй. Сонирхолтой нь Р.Эмүжин түүнээс хойш олон ном гаргасан боловч хэнээр ч оршил, өмнөтгөл бичүүлээгүй. Түүний бардам гэдгэр зангийнх уу эсвэл өөрийн яруу найрагт тавьсан үнэлгээ нь энэ байв уу гэдгийг таахад хэцүү.

Казинод ажиллаж олсон мөнгөөрөө анхны номоо хэвлүүлжээ
Оюутан байхдаа Р.Эмүжиний бичсэн:
"Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч" хэмээх дэндүү эротик, галзуу ритмтэй шүлэг тухайн үед утга зохиолын хүрээнийхний анхаарлыг татсан гэлцдэг. Тухайн үед түүний хэтэрхий илэн далангүй, задгай гэмээр шүлгүүд үнэхээр тэсрэлт болсон гэж үнэлдэг хүн олон.

Сургуулиа төгсмөгцөө "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлсэн Р.Эмүжин Монголын анхны казинод зав чөлөөгөөрөө ажиллаж байсныг мэдэх хүн харин цөөн. Сонины ажлынхаа хажуугаар казинод диллер хийж, тухайн үедээ л хамгийн өндөрт тооцогдох 600 ногооны цалин авдаг байсан гэдэг.

Казинодох дуртай манай парламентын томчууд Эмүжинг таньж мэдэх болсон нь цаашид ажиллахад хүндрэл учруулсан бололтой юм билээ. Ямартаа ч тэрээр казинод ажиллаж олсон мөнгөөрөө анхны шүлгийн номоо хэвлүүлсэн гэдэг. Бас анх нэг өрөө байр худалдан авч төвхнөсөн амьжиргаатай нэгэн. Түүнтэй хамт ажиллаж байсан монгол диллерүүдийн зарим нь одоо Күкшю цамхаг дахь нууц тоглоомын газар ажилладаг гэсэн. Эмүжинг маш сайн диллер байсан гэж дурссан нь амнаас ам дамжин яригддаг.

Эротик шоу
Сэтгүүлзүйн тогоонд анх хөл тавьж, анхны номоо гарган олны анхаарлын төвд орж ирсэн Р.Эмүжин 1998 онд Улаанбаатар зочид буудалд 50 ам долларын такстай яруу найргийн үдэшлэг шоу зохион байгуулж байсныг санах хүн цөөнгүй. Тайзан дээр гардаггүй, "Болор цом"-д  оролцдоггүй этгээд зантай тэрээр тэгэхэд анх өөрийн дуу хоолойгоор эротик шүлгүүдээ уншсан гэлцдэг.

Уг шоу түүнд багагүй ашиг авчирсан биз, тун удалгүй яруу найрагч бүсгүй маань жийп хөлөглөн хотын гудамжаар давхих болсон билээ. Дарга нар хүртэл машин унаж чаддаггүй байсан тэр үед Эмүжин аргагүй л овсгоотой хөдөлсөн нь энэ. Түүнээс хойш тэрээр дахин элдэв янзын этгээд шоу хийгээгүй. Тухайн үедээ түүний анхны ном 5000 төгрөгөөр үнэлэгдэж байсан бөгөөд цочиж унамаар энэ өндөр үнэлгээнд 1990-ээд оны сүүл үеийнхэн дасахаас аргагүй болсон аж. Бас өөрийнхөө нүцгэн шахам зургаар номоо зоригтой чимэглэсэн анхны яруу найрагч гэж хэлж болно. Түүний анхны ном хэвлэгдсэнээс хойш Эмүжин хэмээх гоёмсог нэртэй охид олноороо төрөн, эцэг эхчүүд энэ нэрийг сая төрсөн охиддоо өгөх болсон гэдэг.

Нууцлaг амьдралаа ярих дургүй
Р.Эмүжин хоёр хүүтэй. 13 настай том хүү нь түүний emujin.mn сайтыг санаачлан, хөтлөн явуулдаг тухай саяхан ярьсан байсан. Хувийн амьдралаа олонд дэлгээд байдаггүй тэрээр анхны нөхрийнхөө тухай дурсаж байсан удаагүй. 10 гаруй жилийн дараа төрүүлсэн бага хүүгийнхээ аавтай хамт амьдардаг, үгүй нь тодорхойгүй. Эрчүүдийн эрх ашгийг шүлэг зохиол болон нийтлэл ярилцлагуудаараа үргэлж өмгөөлж байдаг нь түүний хөвгүүддээ хандах хандлага, сэтгэл ч байж болох юм. МУГЖ Сараатай 10 гаруй жил илэн далангүй дотно сайхан нөхөрлөн байгааг нь тэдний хүрээнийхэн андахгүй. Үүнээс харахад нөхөрлөлдөө үнэнч. Түрээсийн байранд амьдарч байх үеэсээ танилцан зовлон жаргалаа хуваалцсан тэдний хувь тавилан зарим талаараа адил ч байж магадгүй юм.

10 жилийн ангийн хуруу дарам цөөн найзтайгаа Эмүжин одоо ч дотно үерхдэг, үе үе уулзаж эмэгтэй улсын зангаар ярьж хөөрч суудаг гэнэ лээ.

Бусад яруу найрагчдыг бодоход ууж, дуулж агсам согтуу тавьж байна гэж чих халууцуулдаггүй энэ бүсгүй нэг сахилгагүйтэхээрээ хэтэрхий эрх чөлөөтэй загнадаг гэлцдэг. Сайн чанарын улаан дарсанд нугасгүй. Хөвгүүдтэйгээ үе үе пиццаддаг нэгэн.

Галсансүх, Р.Эмүжин хоёр бяр заав
1990-ээд оныхон хэмээн олныг шуугиулж байсан яруу найрагчдаас тун цөөхөн нь цаг хугацааны шалгуураар тунан үлдсэн байдаг. Б.Галсансүх, Р.Эмүжин, Л.Өлзийтөгс нар тэдний дундаас аргагүй л ялгардаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз.

Хямралтай, ханиадтай байгаа хүнд үед Галсансүх, Эмүжин нар бяр заан бөмбөг тэсэллээ.

Постмодернист Б.Галсансүх 72 шүлэгтэй cd-гээ хэвлүүлсэн бол Р.Эмүжин "Хар торон бээлий" өгүүллэгүүд болон яруу найргийн "Эмүжин" номуудаа олны хүртээл болгоод байна. Р.Эмүжин сүүлийн үед намба суусан уу, үргэлжилсэн үгийн зохиол бичих болсон. Түүний "Улбар хөлт" ном өнгөрсөн оны бест селлерүүдийн тоонд багтан, саяхан уншигчдын хүсэлтээр дахин хэвлэгдсэн тухай мэдээ бий. Яруу найраг, сэтгүүлзүй хоёрыг хослуулж чаддаг энэ бүсгүй Зохиолчдын хороогоор бараг шагайдаггүйг нь зохиолчид хачирхан ярьж байсан. Тэр байтугай зохиолч, яруу найрагчидтай дотносох нь үгүй гэнэ лээ. Юутай ч Эмүжин 2009 оныг ургац арвин үдэж байна. Тэрээр гучин насны босгыг давсан хойноо зургаараа номоо зоригтой чимэглэсэн анхны яруу найрагч болох нь бололтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан