Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг, ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг нийслэл хотын маань түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө ямар дүр төрхтэй байсныг тухайн үеийн гадаад, дотоодын гэрэл зурагчид дурандаа хэрхэн буулгаснаас харж болно.
Хотод түм түжигнэж бум бужигнахаас өмнө иргэд сүүнд дугаарлаж, морин тэргээр явдаг байсан сэлүүхэн нийслэлийн эртний аж байдлыг дараах гэрэл зургуудаас хүлээн авна уу.