gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -14
  • Зурхай
     12.07
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -14
Зурхай
 12.07
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -14
Зурхай
 12.07
Валютын ханш
$ 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Томуугийн A хүрээний H3N2 вирусыг дур мэдэн эмчилж болохгүй

Эрүүл мэнд
2012-11-13
0
Twitter logo

Жил бүр шинэ төрлийн вирус илэрч иргэд томуугаар өвчлөх нь ихэсч байна. Энэ жил томуугийн А хүрээний H3N2 вирус идэвхжиж бага насны хүүхдүүд ихээр өвчилж байгаа юм. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор чухал шаардлагагүй бол гадуур сэлгүүцэхгүй байх, дулаан хувцаслахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас сануулж байна. Энэ талаар халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Б.Оюунчимэгээс тодрууллаа.

-Хүйтний улирал эхэлсэнтэй зэрэгцээд томуугийн А хүрээний H3N2 вирус идэвхжиж байна. Энэ нь ямар төрлийн вирус юм бэ?
-Энэ өвчлөл нь манай орны онцлогтой холбоотойгоор хүйтэн сэрүүний улиралд ихэсдэг. Мөн тухайн вирусын онцлогтой холбоотой. Энэ вирус нь хүйтэнд их тэсвэртэй, -20 градуст амьдарч чаддаг жижиг биет байдаг. Тэгэхээр агаарын тоосжилт, хүн амын бөөгнөрөл, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд цуглахаар ханиад томуугийн халдвар их тархдаг. Мөн дэлхий дахинаа энэ халдварын вирус оршиж л байгаа учраас өдөртөө онгоцоор нисээд ирдэг болсон энэ үед вирустай хүн ирэхэд энд шууд тархдаг. Яагаад гэвэл амьсгалын замаар халддаг учраас агаар бохирдсон үед ямарч хүн өвчилж болно. Мөн амьсгалын замаар өвчилсөн хүн богино хугацаанд дархлаа үүсдэг. Тэгээд хойтон жил нь дархлаа буурдаг учраас хэдэн ч удаа өвчилж болдог. Энэ халдварт өвчний үүсгэгч вирус нь маш олон. Сүүлийн үед вирусын зуун ч гэж нэрлээд байгаа шүү дээ. Энэ жил нэг төрлийн вирус дэгдэхэд дараа жил нь өөр төрлийн вирус дэгдэх жишээтэй. Мөн энэ жил нэг хэсэг бүлэг хүмүүс өвдөхөд дараа жил нь өөр хүмүүс өвчилдөг.

-Ихэнхдээ бага насны хүүхдүүд түлхүү өвчлөөд байх шиг байна?

-Ихэнхдээ бага насны хүүхдүүд өвчилж байна. Гэхдээ томчууд өвдөхгүй байгаа юм биш. Тэд дархлаатай холбоотой хөнгөн байдлаар өвчилдөг. Эмнэлэгт хандаж байгаа нь хүүхдүүд байдаг. Тэдний өвчин хүндрэх, халуурах, хоолой нь өвдсөн үед л эмнэлэгт хандаж байна. Тэгэхээр нийт өвчлөгсдийн 80 орчим хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Өмнөх долоо хоногт амбулаториор үйлчлүүлэгчдийн 7-8 хувийг халдварт өвчин эзэлж байна.

-Жил бүр ханиад томуу ихэсч эмнэлгийн ачаалал дийлдэхээ больдог. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ үеэр түргэний дуудлагын ачаалал ихэсдэг учраас түргэний машин нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Мөн өрхийн эмнэлэг нэгээс хоёр цагаар илүү ажиллаж байгаа. Хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихэсч байгаатай холбогдуулан ор нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.

-Сурагчдын амралт эхэлчихсэн энэ үед тэдэнд ямар зөвлөмж өгөх вэ?
-Хүүхдүүдийн амралт эхэллээ. Энэ үед гадуур тэнэхгүй байх, даарахгүй байх хэрэгтэй. Даарснаас дархлаа суларч, амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилдөг. Хамар ам, илүү даарснаас вирус амархан нэвчдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ дулаан хувцаслах шаардлагатай. Мөн цэцэрлэгийн багш нар өвчтэй хүүхдийг авахгүй байх хэрэгтэй. Нэг хүүхэд өвчтэй байх юм бол бусдад нь халдварладаг. Тиймээс эмчийн зөвлөмжийн дагуу, гэртээ эмчлэх шаардлагатай.

-Томуугаар өвчилсөн үедээ ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ?
-Халдварт өвчин судлалын үндэсний төвд вируслоги лабораторид шинжлээд олон төрлийн үүсгэгч илэрсэн. Жишээ нь Баковирус, Короновирус, томуугийн А хүрээний H3N2 зэрэг вирусууд илэрсэн. Иргэд дур мэдэж өөрсдөө эмчлэхгүй байх хэрэгтэй. Заавал эмчийн заавраар эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Иргэд шинэ төрлийн вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

-Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх. Витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийх, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах, улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах, хүйтэнд малгай ,ороолт, бээлий хэрэглэх хэрэгтэй.

-Ханиад, томуугаар өвчилсөн үедээ иргэд ардын уламжлалт аргыг хэрэглэдэг шүү дээ. Энэ нь хэр үр дүн өгдөг юм бол?
-Уламжлалт эмчилгээ үр дүнгээ өгдөг. Хамрын салстыг сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх хэрэгтэй. Ялангуяа хүүхдэд витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С хэрэглүүлэх шаардлагатай. Мөн гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх, царван, морин шарилжны хандаар хоолойгоо зайлах нь ач тустай. Иргэд ер нь хоол хүнсэндээ 2-3 хумс сармисыг хэрэглэж байх хэрэгтэй.

Ж.Ганцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан