gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тэрүнофүжи аварга бэртлийн улмаас зодог тайлахаа мэдэгдлээ

А.Эрхэмбаяр
Спорт
2025-01-17
93
Twitter logo
А.Эрхэмбаяр
93
Twitter logo
Спорт
2025-01-17
Тэрүнофүжи аварга бэртлийн улмаас зодог тайлахаа мэдэгдлээ Зургийн эх сурвалж: Kyodo

Сүмогийн их аварга, одоогоор барилдаж буй цорын ганц ёкозүна Тэрүнофүжи /Гантулгын Ган-Эрдэнэ/ бэртлийн улмаас зодог тайлахаар болсныг Японы Сүмогийн Холбоо мэдэгдлээ.

Өдгөө 33 настай, мэргэжлийн дээд зиндаанд 10 удаа түрүүлсэн тэрээр Токио хотод болж буй оны эхний тэмцээн болох нэгдүгээр сарын Хацү башёд 2-2 амжилттай байсан бөгөөд өчигдөр тав дахь өдрийн барилдаандаа оролцож чадалгүй өнжсөн билээ.

Өвдөгний бэртэл болон чихрийн шижингийн өвчлөлтэй Тэрүнофүжи 2024 оны зургаан тэмцээний ердөө хоёрт нь оролцсон ба хоёулд нь Эзэн хааны цомыг өргөсөн юм.

Олон жилийн түүхт сүмо бөхийн 73 дахь ёкозүна дасгалжуулагчийн замналаа эртнээс төлөвлөж Япон улсын иргэншил авсан билээ.

Ийнхүү Тэрүнофүжи зодог тайлснаар сүмогийн аваргын суудал 1993 оны гуравдугаар сараас хойш анх удаа хоосон үлдэхээр болов.

Одоогоор Хацү башёг тэргүүлэгчдийн нэг озэки Хошорюү /Сугаррагчаагийн Бямбасүрэн/ ёкозүна цолд хүрэх хамгийн боломжит өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. 2024 оны 11-р сарын Кюүшү башёг 13-2 амжилттай дуусгасан тэрээр аваргын цолд нэр дэвшихийн тулд энэ сарын башёд түрүүлэх шаардлагатай.

2003 оны гуравдугаар сард /Асашорюү Долгорсүрэнгийн Дагвадорж/ аваргын цолыг хүртсэнээс хойш нийт Монголын таван бөх энэ цолд хүрээд байна.

Сүмогийн түүхэд Тэрүнофүжи шиг өгсөж уруудсан замналтай бөх байгаагүй юм. 2015 оны долоодугаар сард 23 настайдаа озэки цолд хүрсэн тэрээр 2017 он хүртэл тогтвортой барилдаж байсан ч бэртлийн улмаас барилдаанууд өнжсөөр 2019 оны гуравдугаар сард тавдугаар зиндаа хүртэл унасан юм. Гэвч тэрээр бууж өгөлгүй зүтгэсээр 2020 оны долоодугаар сард дээд зиндаанд эргэн ирж 2021 оны есдүгээр сард аваргын цолд хүрсэн билээ.

Эх сурвалж: Kyodo, Mainichi

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан