gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө

Л.Амарцэцэг
Нийгэм
2025-03-22
48
Twitter logo

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. 

Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар буурах тооцоолол бүхий төслийг нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөл танилцуулав.

ШУТИС-ийн механик инженер, тээврийн сургуулийн доктор, дэд профессор М.Дэлгэрнасан: Улаанбаатар хотын иргэдийн зорчилт хөдөлгөөнийг эрдэмтэд судалж үзэхэд, Таван шараас 3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармаг гэсэн үндсэн 5 цэгээс зорчилт эхэлж, төгсдөг. Энэхүү зорчилтын урсгалыг сайжруулахын тулд тээврийн холбоос замуудыг нэмэх шаардлагатай. 

Өөрөөр хэлбэл, авто замуудыг нийтийн тээвэр чөлөөтэй зорчих боломжтой байдлаар өргөтгөх юм бол түгжрэлд нөлөө үзүүлнэ гэж судлагдсан. Харин өнөөдөр авто зам, авто зогсоолыг зөвхөн автомашинд тохиромжтой байдлаар бариад байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. 

Тодруулбал, Таван шар-3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармагийн авто замуудын тодорхой эгнээг өргөтгөж, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчууулахаар төлөвлөлөө. Яармагаас Үйлдвэр комбинат хүртэлх 0.8 километр орчим авто замыг өргөтгөнө. 

Хойд талаас зорчих хөдөлгөөн болох Долоон буудлаас төв талбай хүртэлх 8.1 км, Офицероос Шархад хүртэл 3.3 км замыг өргөтгөнө. Ингэснээр иргэдийн зорчих урсгал чөлөөтэй болж, түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр: Яармагаас хотын төв рүү нийтийн тээврээр чөлөөтэй зорчихын тулд бүхэлдээ гурван эгнээ замтай байх шаардлагатай. 

Жишээлбэл, Яармагийн зам Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн гүүр өнгөрөх хүртэл гурван эгнээтэй үргэлжилж, цааш “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио хүртэл хоёр эгнээтэй болдог. 

Харин “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио өнгөрөөд гурван эгнээ замаар зорчиж байснаа “Номин”-ийн гэрлэн дохионоос АПУ хүртэлх 300 орчим метр зайд хоёр эгнээгээр зорчдог.

Энхтайваны гүүрний доогуурх эргэлт хэсэг хоёр эгнээ замтай. Эдгээр хоёр эгнээ замыг үе шаттай өргөтгөж гурван эгнээ болгох, улмаар өргөтгөсөн хэсгээр нийтийн тээврийг чөлөөтэй зорчуулахыг зорино.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан