Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийн талаар
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хороо/-ын түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарласан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг тус тусдаа шийдвэрлэхээр зохицуулсан.
Эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, зээлийн санхүүжилтийг хэлэлцэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргаж байсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй болжээ.
Мөн 2014 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл “Бэрэн” ХХК-д хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон гэх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар хууль, тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг хангалттай түвшинд хийгээгүй байна.
Иймд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээр ажиллаж байсан дараах хүмүүст холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв. Үүнд:
1.Б.Даажамба
2.Ж.Оюунчимэг
3.Б.Махбал
4.Ж.Үхэртар
5.Д.Даваасамбуу
6.Д.Бат-Очир
7.Ж.Бат-Эрдэнэ
8.С.Магнайсүрэн
9.М.Баярмагнай
10.Б.Шинэбаатар
11.Ч.Отгочулуу
12.Ч.Нэргүй
13.М.Баянмөнх
14.Б.Найдалаа
15.Б.Лхагвасүрэн
16.Р.Батбаяр
17.М.Золжаргал
18.Г.Дашзэвэг
19.Г.Одонтуул
20.Б.Батзаяа
21.Н.Баярчимэг
22.О.Хуягцогт нар болно.