gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг Бээжин хотноо боллоо

Б.Сондор
Эдийн засаг
2024-05-27
1
Twitter logo

“Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг” БНХАУ-ын Бээжин хотноо өнөөдөр /2024.05.27/ боллоо.

Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” ТББ хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт уул уурхайн компаниуд, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч компаниуд болон БНХАУ-ын худалдан авагч талууд зэрэг нийт 130 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгохын зэрэгцээ баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтооход чиглэсэн бодлого, чиглэлийг гаргаж УИХ, Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээл, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд оролцох боломж, давуу тал, туршлага болон бүтээгдэхүүний худалдагч компаниудын талаар танилцуулга, мэдээллийг өгсөн

Энэ хүрээнд хийсэн онцлох ажлуудын нэг бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан явдал юм. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах, зах зээл дээр бодит үнэ тогтох боломжтой болох зэрэг үр өгөөжийг шингээсэн эрх зүйн үндэс бий болсон. Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон биржийн арилжааны зуучлагчдад тусгай зөвшөөрөл олгож үйл ажиллагаанд нь хяналт, зохицуулалт тавьж ажиллахын зэрэгцээ холбогдох дүрэм, журмыг боловсруулан баталж, зохицуулалтын орчныг бий болгоод байна. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэнээр салбарын өсөлт, хөгжилд томоохон нөлөө үзүүлэх боломж бүрдсэн. Иймээс бид цаашид биржийн арилжаанд тавих хяналтыг сайжруулах, брокеруудын чадавхыг бэхжүүлэхэд илүүтэй анхаарч, арилжаа эрхлэх байгууллагатай хамтран ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.

Энэ үеэр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээл, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд оролцох боломж, давуу тал, туршлага болон уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч компаниудын талаар танилцуулга, мэдээллийг өгсөн бөгөөд цаашид хоёр улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарт тулгуурласан экспортын бүтээгдэхүүний өсөлт, энэ салбарын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: СЗХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан