Их сургуульд элсэх босго оноог нэмэхээр болсныг салбарын сайд П.Наранбаяр өнөөдөр өгсөн мэдээлэлдээ дурдлаа.
Тэрбээр "Босго оноог нэмэхгүй бол чадвар муутай оюутан элсүүлсэн их сургууль судалгааны их сургууль болж хэзээ хөгжих юм бэ? Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үүнийг тусгаж, судалгааны ажил үргэлжилж байна. Төрийн өмчийн их сургуулийн төлөөллүүдтэй уулзахад босго оноог 520-оос дээш болгохыг санал болгосон. Мөн бид хувийн их сургуулиудын төлөөллийн байр суурийг сонсож шийдвэрээ гаргана.
Энэ жилийн элсэлттэй огт хамаагүй, ирэх жилээс хэрэгжинэ. Гэхдээ энэ асуудалд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсээс санал авч үүнийг шийдвэрлэнэ. Гэхдээ цаашид бидний баримтлах чиглэлд элсэлтийн босго оноог өндөрсгөх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж их сургуулиудын чадвар, чанар дээшилж, судалгааны их сургууль болгож хөгжүүлэх боломжтой" гэлээ.