Монгол Улсын Засгийн газраас 2022 онд Орхон, Булган аймгийн нутагт ашигт малтмал хайх эрхийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгож, 2023 оноос Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг эхэлсэн.
Энэ хүрээнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Оюут" зэсийн шинэ ордыг өнөөдөр /2025.09.07/-нд нээлээ.
Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна. Тус тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм.
Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд том түлхэц болох аж.
Тус төслийн давуу тал:
- Эрдэнэтийн-Овоо ордоос 10 хүрэхгүй км, Үйлдвэрлэл, технологийн паркийн зам, дэд бүтцээс 3 км орчим зайд оршино.
- Эрдэнэт үйлдвэрийн 47 жилийн туршлагатай хүний нөөцийн баялагтай.
Төслийн үр ашиг:
- Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 0.32% зэсийн агуулгатай 357.0 сая.тн хүдрийн нөөц тогтоогдсон.
- Анх 1972 онд Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг 521.7 сая.тн хүдэр байна гэж тогтоогдож, 34 жил ажиллахаар төлөвлөж байсан. Шинээр нээж байгаа Оюут ордыг энэ жишигтэй харьцуулахад даруй 30 жил ашиглах нөөц юм.
- Оюут ордын цэвэр зэсийн нөөц 1.1 сая гаруй тонн.
- Ордод түшиглэн, жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг шинээр бүтээн байгуулснаар бүтээгдэхүүнийг нэмэлтээр үйлдвэрлэж, өнөөгийн хүрсэн түвшнийг бууруулалгүйгээр хадгална.
- Хүдрийн нөөцийг өсгөж, Эрдэнэт үйлдвэрийг олон жил тогтвортой ажиллуулснаар улс, орон нутгийн төсөв, татварт бүрдүүлэх орлогыг хадгалж, үйлдвэр дагасан Эрдэнэт хотын өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагыг хангаж, хөгжлийн шинэ шатанд гаргахад чухал нөлөө үзүүлэх юм.
Гэрэл зургийг: Б.Даваа