ХО урлагийн орон зайд уран бүтээлч Лундаагийн ГАНБОЛД “ЗАРИМДАА ХҮСДЭГ АНИРГҮЙ” бие даасан үзэсгэлэнгээ 2025.07.18 өдрийн 17:00 цагт нээх гэж байна.
Марс / M.A.R.S олон улсын хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Австралийн Сидней хотын дуурийн театрын зураач, абсракт, ланд арт, видео арт, контемпорари чиглэлээр бүтээлүүдээ туурвидаг, монголд төдийгүй олон улсад хэдийн танигдсан Гаваа буюу Ганболд нь 2021 оноос “Орон зай, цаг хугацаа” сэдвийн хүрээнд нэгэн шинэ төслийг эхлүүлж, цаашид цувралаар толилуулах эрэл хайгуулын өвөрмөц шийдэл, шинэ техник, өнгө солигдон хувирах гурван хэмжээст бүтээлүүдээ та бүхэнд толилуулахад бэлэн болжээ.
Орчин цагийн хэллэгтэй, абстракт минималист хэв шинжийн, холимог техник ажиллагаатай түүний бүтээлүүд монгол хүний сэтгэлгээний онцлог, хязгааргүй уудам тал нутгийг санагдуулам, сэтгэл оюуны аниргүйн эрх чөлөөний илэрхийллээс төрсөн 40 гаруй бүтээлүүдээ Австралийн Сидней хот дахь урландаа туурвиж эх орондоо дэлгэн үзүүлэхээр ирээд байна.
Нийгмийн хурдтай шилжилт хөдөлгөөний үрээр даяарчлагдсан завгүй хотын амьдралын хэмнэлд хэдийн дассан бидний “дотоод ертөнцөд” орон зай олгож, гагц оюуны мэлмийгээр нээх хоёр бус гурван хэмжээст уран зураг, хэлбэргүй хэлбэрийн тухай хүүрнэх эл үзэсгэлэнд та бүхнийг хүндэтгэн, хүрэлцэн ирэхийг урьж байна.
Урлаг судлаач, куратор: Н.Цэвэлмаа