Японы Осака хотын Тэнножи амьтны хүрээлэнд Монголоос аваачсан тэмээ ботголжээ.
Кони хэмээн нэрлэгдсэн 14 настай уг ингэний ботго 35 кг жинтэй 100 см өндөр төрсөн аж. Ботгоны нэрийг амьтны хүрээлэнгийн зочдын саналаар өгөхөөр болжээ.
Амьтны хүрээлэнгийн тэмээ маллагч үзэгчдэд "Хоёр бөхтэй тэмээ эрс тэс уур амьсгалтай Монголд амьдардаг. Монголоос ирсэн энэ тэмээ анх удаа манай амьтны хүрээлэнд ботголлоо. Амьтны хүрээлэнд тэмээ ботголох тохиолдол тун ховор байдаг" гэж сэтгүүлчдэд ярьсан байна.