gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.31
  • Валютын ханш
    $ | 3587₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.31
Валютын ханш
$ | 3587₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.31
Валютын ханш
$ | 3587₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Сайнзориг: Жагсаалыг АЛБАДАН ТАРААХ захирамж гарлаа

Улс төр
2022-12-05
253
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  19 цаг 20 минут
2022.12.05

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ хуулийн 14 дүгээр зүйл. Жагсаал, цуглааныг албадан тараах

1. Дараахь тохиолдолд Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гаргана:

  • 1/ энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан бол;
  • 2/ бүртгүүлсэн боловч жагсаал, цуглаан хийх газрыг дур мэдэн өөрчилж, энэ хуулийн 7 дугаар зүйлд  хориглосон газарт жагсаал, цуглаан хийж байгаа буюу хийхээр завдсан бол;
  • 3/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгууллага жагсаал, цуглааныг зохион байгуулсан бол;
  • 4/ жагсаал, цуглааны явцад түүний анхны зорилго өөрчлөгдөж, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах; 2/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох) агуулга, шинжтэй болсон, эсхүл онц болон дайны байдал зарласан буюу гамшиг болон аюул тохиолдсон үед мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад зорилгоор жагсаал, цуглаан хийж байгаа бол;
  • 5/ жагсаал, цуглааныг зохион байгуулагч буюу түүнд оролцогчид энэ хуулийн 11 дүгээр зүйлийн З,12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ үл биелүүлснээс нийгмийн хэв журам алдагдаж, эмх замбараагүй байдал бий болсон буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол.

2. Жагсаал, цуглаан хийхийг бүртгэсэн, эсхүл харьяалах нутаг дэвсгэр дээр нь бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулагдаж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд бий болсон нөхцөл байдлыг жагсаал, цуглаан зохион байгуулагчид мэдэгдэж, 2 цагийн дотор түүнийг тараахыг бичгээр шаардана.

З. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага авсан зохион байгуулагч жагсаал, цуглааныг сайн дураар тараахаас татгалзсан буюу татгалзаагүй боловч уг үйл ажиллагааг дурдсан хугацаа өнгөрсний дараа цаашид үргэлжлүүлбэл жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллага хуульд заасан арга, хэрэгслээр албадан тараана. Уул жагсаал, цуглааныг албадан тараахад цагдаагийн байгууллагын хүч, хэрэгсэл хүрэлцэхгүй бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын туслалцаа авна.

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12 дугаар зүйл. Жагсаал, цуглаанд оролцогчийн үүрэг

1. Жагсаал, цуглаанд оролцогч дараах үүрэг хүлээнэ:

1/ хууль тогтоомж, нийгмийн хэв журмыг чанд сахин биелүүлж, аливаа хэлбэрээр хүч хэрэглэхгүй байх, зохион байгуулагчийн зүй ёсны шаардлагыг ёсчлон биелүүлэх;

2/ халуун, хүйтэн зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явахгүй байх;

3/ согтууруулах ундаа, мансууруулах болон хорт бодис хэрэглэхгүй байх;

4/ сэтгэцийн өвчтэй хүнийг дагуулж явахгүй байх;

/Энэ заалтад Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 01 тоот тогтоолоор өөрчлөлт орсон/.

5/ төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, жагсаал, цуглааны үеэр хэлсэн үг, нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах, жагсаал, цуглааныг хувь хүний нэр төр, алдар хүнийг гутаан доромжлох зорилгод ашиглахгүй байх;

6/ жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх.

2. Жагсаал, цуглаанд оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

  19 цаг 39 минут
2022.12.05

Хууль зүй дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Монгол Улсын иргэд ээ, эрхэм хүндэт залуучууд аа, аливаа зүйлд хүчирхийллийн бус аргаар, тайван нухацтай хандах зүй ёсны шаардлага гараад байна. Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тайван жагсаал хийх эрхээ хуулийн хүрээнд зохион байгуулж, хууль ёсны шаардлага тавих ёстой. Гэтэл хуулиас давах, хүчирхийлэлд шилжих нөхцөл сүүлийн цагуудад үүсээд байна. 

Тиймээс иргэдийнхээ тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хүндэтгэж байгаа. Харамсалтай нь жагсаалыг далимдуулж нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурч жагсаал цуглааны агуулгыг өөрчлөх санаатай хүмүүс буруу зүйлд уриалж байна.

Өнөөдрийн жагсаалаас залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх жагсаалыг олны анхаарал татсан хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүд өдөөн турхирах, тусгай хамгаалалттай объектод халдаж, бусад иргэний амгалан тайван байдлыг алдагдуулаад байна.

Насанд хүрээгүй хүүхдүүд жагсаалд оролцож байна. Цаг орой болсон тул хатуу биетийг энд, тэндээс шидэх үзэгдэл гарч, зарим иргэн гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байна. Алба хаагчид маань бэртэх тохиолдол гарлаа. Дөрвөн иргэн гэмтэж эмнэлэгт хүргэгдлээ.

Жагсагчид дотроо хүртэл үзэл бодлын зөрчил үүсэж, бие бие рүүгээ дайрах нөхцөл үүссэн тул, маш олон иргэний эрх ашиг зөрчигдөх вий гэдгээс болгоомжилж байна. Төрийн ордны хашааг эвдэж хашаа, хайсыг, талбайд шинэ жилийн баярт зориулсан мөсийг сүйтгэж  зэвсгийн чанартай зүйл болгон биедээ авч явж байсан тохиолдлууд ч илэрлээ.

Иймд хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглааныг албадан тараах Нийслэлийн Засаг даргын захирамж 19:00 цагт гарлаа. Бид иргэдэд хоёр цагийн хугацаатай сануулга, уриалга өгнө. Ийм шийдвэр гарсныг иргэддээ мэдээлж, аливаа зүйлийг өдөөн дэвэргэх энэ үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна" гэлээ.

Жагсаалын үеэр хууль сахиулах үйл ажиллагаанд оролцсон зургаан албан хаагч бэртэж, гэмтжээ.

  19 цаг 54 минут
2022.12.05

  21 цаг 00 минут
2022.12.05

  21 цаг 53 минут
2022.12.05

Д.Сүхбаатарын талбайд цугларсан иргэдийн 90 орчим хувь нь оюутан, залуус байна.

Иймд жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэд, оюутан залуус Та бүхэн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн, бусдын өдөөн хатгалгад өртөхгүй байх, цаашилбал хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уриаллаа.

  22 цаг 08 минут
2022.12.05

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан