gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Налайх дүүрэг дэх хуучны орон сууцуудыг шинэчлэх шаардлагатай гэв

А.Номин
Нийгэм
2025-06-30
9
Twitter logo

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдаж буй асуудал болон хэрэгжиж буй ажлуудынх нь талаар дүүргийн удирдлагуудтай зөвшилцлөө.

Налайх дүүрэг Улаанбаатар хотын төвөөс зүүн хэсэгт 36 километрийн зайд оршдог. Налайхын нүүрсний уурхайд түшиглэн Улаанбаатар хотыг нүүрсээр хангах зориулалтаар үүсэж хөгжсөн. Нийт 40 гаруй мянган хүн амтай ч албан бусаар 90 орчим мянган хүн суурьшсан. Найман хороотой.

Эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэр, технологийн парктай. Улаанбаатар хот руу баруун талаас ирэх ачааллыг хуваалцах үйлдвэрлэлийн дагуул хот болж хөгжиж байгааг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцоллоо.

Харин Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “Уул уурхайг түшиглэн ажилчдын дүүрэг болж үүсэн хөгжиж буй Налайх дүүрэг нь алслагдсан гурван дүүргээс Улаанбаатар хотод хамгийн ойр оршдог. Бидний хувьд дэд бүтцийн асуудлууд тулгамдаж, анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, манай дулааны станц 69 МВт хүчин чадалтай боловч үндсэн хүчин чадалдаа хүрч чаддаггүй, нэг зуух асуудалтай буюу өвлийн улиралд эрчим хүч, дэд бүтцийн асуудал тулгардаг. Дараагийн ээлжид Налайх дүүрэгт “10 шар” гэж нэрлэдэг хуучны буюу 1980-аад оны байрнуудад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал орхигдсон” гэдгийг тодотголоо.

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “1980-аад оны барилгуудад сонгон шалгаруулалт явуулж, шинэ орон сууц барих боломжийг холбогдох хуулийн хүрээнд судлах хэрэгтэй” гэв.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг аж үйлдвэр, технологийн парктай холбогдуулан 32 МВт эрчим хүчний станцыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэж буйг тус дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр онцлов. Энэ хүрээнд усны асуудлаа шийдэж, цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг гаргаад байна. Эрчим хүч, дулааны асуудлыг бүрэн шийдчихвэл Улаанбаатар хотоос хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг Налайх дүүрэг рүү шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх ч боломж байгаа зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо.

Түүнчлэн Налайх дүүрэгт НОСК-иас орон сууцны төслүүд хэрэгжүүлж байна. Япон улсын “Өвсний үндэс” төслийн буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн өргөтгөл, Герман, Монголын олон улсын технологийн сургуулийн өргөтгөлийн барилга баригдсан.

Энэ хэсэгт авто замын бүтээн байгуулалт явагдаж байгаа боловч холбоос замыг гүйцээхэд санхүүжилт тулгамдаж байгаа учраас ажлыг бүрэн дуусгаж өгөхөд туслалцаа үзүүлэх хүсэлтийг уламжиллаа. 

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан