gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Зүүний хүчний холбоо"-г У.Хүрэлсүх толгойлох болов

Улс төр
2007-08-30
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-30

МАХН-ын цагаан байрны хурлын танхим дүүргэн чуул­сан “Зүүний хүчний холбоо”-ны анхдугаар хуралд Ерөнхий сайд М.Энхболд хүрэлцэн ирж баяртай байгаагаа илэр­хийлэв.

“Монголын улс тө­рийн амьдралд өнөөдөр нэгэн тэмдэглэлт үйл явдал болж байна” гэж тэр тодорхойлов. Түүгээр ч барахгүй М.Энх­болд дарга шинэхэн холбоог “МАХН-ын бодлогыг дэмжих зорилго бүхий төрийн бус байгууллага…” хэмээн шууд тодорхойлсон агаад “Шинээр үүсэн байгуулагдаж байгаа Монголын “Зүүний хүчний хол­боо”-ны хойшлуулшгүй, тэр­гүүн зэргийн зорилт бол өргөн олон түмэн, иргэд сон­гогчдод МАХН-ын бодлого, үйл ажил­лагааны онцлог, давуу талыг ойлгуулан тайл­барлаж, өөрс­дийн үйл ажиллагаагаараа нотлон баталгаажуулж, ил тодоор харуулах явдал мөн” хэмээн замыг нь заагаад өгчихлөө.

Ерөнхий сайд энэ үеэр сонгуулийн сурталчилгааг эрээлж цээрлэлгүй хийв. “Хэрэв 2008 оны УИХ-ын болон орон нутгийн сон­гуульд Монголын ард түмэн МАХН-д итгэл хүлээлгэж, УИХ-д олон­хи болговол төрийн албан хаагчдын дундаж цалинг 500 мянгад хүргэх боломж бий” хэмээн амлалаа, тэр. Иймэр­хүү рекламны “пауз”-ууд “Зүү­ний хүчний холбоо”-ны хурлыг сонгууль угтсан шоу хэмээн олон хүн дүгнэхэд хүргэсэн байж мэднэ. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаяр баяр хүргэсэн бичиг цаас ирүү­лээгүй агаад Жигүүрийн Ц.Оюун­баатар, Онц их хур­лын Т.Гантулга нар урилгаар оролцож, баяр хүргэлээ. Уг холбоог үүсгэн байгуулагч­дын нэг П.Дэлгэрнаран “Нийт 431 төлөөлөгч бүх аймаг, нийслэл, дүүргээс сонгогдож ирсэн. Анхдугаар хурлаар гол нь дүрмээ баталж, удирд­лагаа сонгоно. Холбоо аймаг, нийслэлд салбартай байх юм” хэмээн ярив. Хурал маш түргэн шуурхай явсан бөгөөд дүрэм батлах, удирдлагаа сонгох гэж ядаж төдсөнгүй. Танхим дүүргэхэд онцгойлон анхаарч, сайтар зохион бай­гуулсан бололтой. УИХ-ын гишүүн, сайд У.Хүрэлсүх “ногоон гэрэл”-ээр “Зүүний хүчний холбоо”-ны ерөнхий­лөгчөөр сонгогдлоо.

Шинэхэн ерөнхийлөгч тай­зан дээр зогссон чигтээ сэтгүүлчдийн асуултад ха­риул­сан юм.

-”Зүүний хүчний холбоо” дөрвөн жилийн өмнөөс яриг­даж байсан. Засгийн газар огцрох, эс огцрохтой Зүүний хүчний холбооны хурал ха­маагүй хэмээн тэрбээр хэл­сэн ч “Засгийн газар хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрыг өөрчлөхөөр Монголын ард түмэнд амжилт ирэхгүй” гэж ухуулав. “Сая “Зүүний хүчний холбоо”-ны хурлаар олон хүн МАХН-ын үзэл баримтлалд тодотгол хийх шаардлагатай . Намын ажлын арга барил, бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний бодлогод өөрчлөлт хийх ёстой гэж ярилаа. МАХН-ын шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулсан хурал боллоо” гэж У.Хүрэлсүх дүгнэсэн юм. Харин юуг яаж шинэчлэх талаар тодорхой юм хэлсэнгүй. “Зүүний хүчний холбоо” МАХН-ын шинэчлэл, Хүний хөгжлийн талаар олон улсын хурал хийнэ. Шинжлэх ухаанд үн­дэс­лэсэн бодлого хэрэгжүү­лэх ёстой. Онол, практикийн бага хурлаар шинэч­лэлийн талаар баримт­лах үзэл бод­лоо тодорхойл­но” гэлээ. Хэдий­гээр Ерөн­хийлөгч нь Ерөнхий сайдад “хайр зарлаж” байгаа ч үүсгэн байгуулагчдын илтгэлд хөдөл­гөөн, жигүүрүүдэд ч найр тавьсан үг хаях нь сонсогдов. П.Дэлгэрнаран “Намын дэргэдэх төрийн бус байгууллага, жигүүр хөдөл­гөөнүүд, иргэний хөдөлгөө­нүүдтэй ажил хэрэгч яриа хэлэлцээр явуулах, олонхийн эрх ашгийн төлөө, хуулийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил хэрэгт хамтран оролцох бодлого чиглэл баримтална” хэмээн илтгэ­сэн. Мөн “Парламентын засаглалыг боловсронгуй болгох, нэг болон хэсэг бүлэг хүмүүсийн ноёрхлоос ангид байхын төлөө байна” хэмээн эрхэм зорилгоо тодорхойл­жээ. “МАХН-ын их, бага хурлын ажиллагаанд холбоо идэвхтэй оролцохын тулд санаачилгатай ажиллана” гэж тэмдэглэж байна лээ. Тэдний найдлага талаар өнгөрөхгүй нь МАХН-ын даргын үгнээс илэрхий. М.Энхболд хэлсэн үгэндээ “Та нарын дотроос ч олон хүн намын XXҮ Их хурлын төлөөлөгчөөр сонгог­дон ирэх байх гэж найдаж байна” гэж тал засан шагнаж байсан.

Хурлын төлөөлөгчдийн дунд Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар харагдав. Олны танил тө­лөөлөгч гэвэл жүжигчин Ц.Онон. Албархаг хувцас­ласан түүний шар үс содон харагдана. Хурлын ажиллагаа 16 цаг гэхэд ерөнхийдөө дууссан юм. Хурлын төлөөлөгчдийн үндсэн цөм нь Монголын ардчилсан социа­лист залуучуудын холбоо­ныхон гэдгийгээ нуусангүй. П.Дэлгэрнаран “МАСЗХ-г анх байгуулахад гар бие оролцон, залуу насны эрч хүч, итгэл сэтгэлээ харамгүй зориулж, ачааны хүндийг үүрч явсан журмын нөхөд маань өнөөдөр Монголын “Зүүний хүчний холбоо”-ны анхдугаар Их хурлын төлөө­лөгч­дийн дийлэнх олонхи нь байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэж онцолсон юм. Хурлын төлөөлөгчдийн дунд УИХ дахь МАХН-ын гишүүдийн туслахууд ч цөөнгүй харагдана лээ.

Жирийн төлөөлөгчид хурлаас юу хүсэн хүлээж, ямар дүгнэлттэй хоцорсныг сонирхов. Хурлын төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ “МАСЗХ-г үүсгэн байгуулсан хүмүүс Зүүний хүчний холбоог санаачилсан. Нам доторх хагарлыг эв нэгдэлтэйгээр шийдэх, хэрүүл уруул бага­тай байх үүднээс бид дэмжиж энэ холбоог байгуулалцаж яваа. МАСЗХ нас заадаг. 35 хүрээд “Зүүний хүчний холбоо”-нд элсэнэ гэж яриад байгаа. “Элсний” 13, “Улаан сарнай”-гаас “Зүүний хүчний холбоо” амбиц багатай болов уу гэж бодож байна. Тиймээс дэмжсэн” гэж ярилаа.

“Зүүний хүчний холбоо”-ны хурлаар МАХН-ынхан эв нэгдэлтэй, шинэчлэгдэж буй хэмээх мессеж олон нийтэд түгээхийг хичээсэн бололтой. Хуралд оролцогчид Сүхбаа­тар жанжны болон Чингэс хааны хөшөөнд цэцэг өргөсөн нь хуучны агаад танил дүр зураг байв.

Батсүхийн Янжмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан