gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хангарди ордныг ₮13.7 тэрбумаар үнэлж буйг бага хэмээн шүүмжлэв

Б.Сондор
Нийслэл
2024-09-13
17
Twitter logo

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, нийслэлийн өмчийн Хангарди ордныг газар эзэмших эрхийн хамт Улсын дээд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг холбогдох байгууллага гаргасан. Тус барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн байна.

Хөндлөнгийн байгууллагууд үнэлэхдээ бараг 80 орчим тэрбумаар үнэлгээг тогтоож байхад бид төрийн өмч хамгийн багаар үнэлэгдэнэ гэсэн хандлагатай байж болохгүй.

Хангарди ордон болон газрын хөндлөнгийн үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэж байсан. Тухайлбал, НИТХ-ын шийдвэрийн 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан.

Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ. Ийнхүү хоёр ч удаагийн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хамаагүй бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлж байгаа асуудлыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тодруулж асуун, байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Яагаад шинэчилсэн үнэлгээг балансад тооцохгүй байна вэ. Барилга анх ашиглалтад орсон 2008 оны үнэлгээгээр тооцож явсаар байх юм уу. Хотын захиргааг нүүлгэх шийдвэр гарснаас хойш Хангарди ордныг дуудлага худалдаагаар худалдах тухай асуудлыг жил бүрийн нийслэлийн төсвийн үеэр хэлэлцдэг байсан. Тухай бүрд ч гэсэн арай өөр дүн тавьдаг.

Хөндлөнгийн байгууллагууд үнэлэхдээ бараг 80 орчим тэрбумаар үнэлгээг тогтоож байхад бид төрийн өмч хамгийн багаар үнэлэгдэнэ гэсэн хандлагатай байж болохгүй. Ямар зорилготой ийм шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлыг би Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан дээр хөндөж тавина…” гэлээ. Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Н.Мандуул мөн нийслэлийн хөрөнгийн үнэлгээг дахин авч үзэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Нийслэлийн ИТХ-ын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргана.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан