Монополын эсрэг газар буюу хуучнаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь сонгуулийн сурталчилгааны зарим хэсэгт хяналт тавин ажиллаж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.13-д “Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 45.13, 47.1.7, 47.8-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана” гэж заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд хяналт тавин ажиллана.
Радио, Телевиз
Мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыгбарихгүй, хараат бус байх
Зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авч болно.
Мэдээллийн тэнцвэр
Сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсвэл гаргахгүй байхаар амлалт авах
Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргасан, эсвэл гаргахгүй байхаал амлалт авсан, гэрээ байгуулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төргөгөөр торгоно.
Чансаа тогтоох
Аливаа хэлбэрээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх
Харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг
хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төргөрөөр торгоно.
Тайлан
Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор тайланг нийтэд мэдээлнэ.
Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно